Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 93 1.3. ОХУ-ЫН НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ ОНЦЛОГ Нийслэл (Улаанбаатар хот)-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн явцад, олон асуудлыг гадаад хөрш зэргэлдээх улс оронд яаж шийдсэнийг мэдэх сонирхох хэрэгцээ шаардлага гарч болно. Гарах ч байх. Тиймээс бид, ОХУ ын нийслэл Москва хотын эрх зүйн зохицуулалтын зарим анхаарал татахуйц онцлогийн талаар энд товч өгүүлэх болно. Москвагийн хууль тогтоомжийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг бол Москвагийн дүрэм ... тул бид чухамхүү түүнд гол анхаарлаа хандууллаа. Үүнд: Дүрмийн заалт Москва хотын Дүрмийн заалтын агуулга, утга санаа (Албан бус орчуулгаар хэсэгчлэн авав) 1.2. Москва хотын статус нь ОХУ-ын Үндсэн хууль ба ОХУ-ын нийслэлийн статусын тухай хууль, Москва хотын дүрмээр тодорхойлогдоно. 1.5. Москва хотын нутаг дэвсгэр дээр ОХУ–ын Үндсэн хууль, бусад хуулийн [зэрэгцээ], Москва хотын Дүрэм ёсоор орон нутгийн өөрөө удирдах ёс хэрэгжинэ. 3.3. Москвад түр оршин суугаа гадаадын болон дотоодын иргэн, харъяалалгүй хүмүүс ч Москва хотын хүн амыг бүрдүүлэгч мөн. 4.3. Москва хотын засгийн эрхийг хэн ч хувьдаа өмчлөхгүй 5.2. Москвагийн засгийн газар бол засаг захиргааны нэгж дэх гүйцэтгэх засаглалын дээд байгууллага юм. Москва хотын дарга нь Москвагийн Засгийн газрын тэргүүн мөн. 7.3. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд Москва хотын төр засгийн байгууллагуудын системд орохгүй. 7.6. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагаа хотын аж ахуйн нэгдмэл байдал, Москва хотыг цогцолбороор нь хөгжүүлэх үйл явцыг гажуудуулах ёсгүй. 8.7. Москва хотын эрх зүйн актууд Москва хотын Дүрэмтэй зөрчилдвөл...дүрмийн заалтыг дагана. 10.3. Москвагийн дүрэм бол Москва хотын Үндсэн хууль мөн. Москвагийн төр засгийн болон нутгийн өөрөө удирдах ёсны бүх байгууллага...тэдгээрийн албан тушаалтнуудын хэлбэрэлтгүй дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг мөн. Дүрэм хуулийн дээд хүчинтэй. 20.1. Москва хотын төсвийн мөнгө, хотын улсын үйлдвэрийн газар, албан газруудын эд хогшил, аж ахуйн байгууллагууд дахь Москва хотын хувьцаа, хувь, иргэний бусад объект, түүний дотор Москва хотын хилийн дотор байгаа хуулийн дагуу хувийн өмч болоогүй газар, байгалийн нөөц, хуулиар тодорхойлогдсон өмчлөгчдийн өмч ... бүгд Москва хотын өмчид байна. 20.3. Москва хотын нутаг дэвсгэрийн гадна байгаа эд хогшил, Холбооны улсын хууль тогтоомжийн дагуу Москва хотын өмчид байж болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw