[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 116 чирч тал тал руугаа зүтгэхгүйгээр тэдгээрийг цогцоор нь авч үзэж нэгдсэн шийдвэрт хүрэх нь хамгийн оновчтой гэдгийг онолын талаас нь тайлбарласан байна. Сонгуулийн тогтолцоог өөрчпөхөд хүргэдэг үндсэн 2 шалтгаан байдаг гэж үзэх болсон байна. Үүнд: 1. Улс төрчдийн суурь мэдлэг, мэдээлэл дутмаг байснаас сонгуулийн тогтолцооны хувилбаруудын үр дагаврыг таньж мэдээгүй байх: 2. Улс төрчид сонгуулийн тогтолцооны талаархи мэдлэгээ ашиглаж өөрсдийн намдаа ашигтай хувилбарыг илүүд үзэх, Сонгуулийн тогтолцоог сонгоход алсаа бодож харахгүй, улс төрийн явцуу эрх ашгийг урьтал болгох нь түүний яваандаа үзүүлэх үр дагаврын улмаас өргөн хүрээний ашиг сонирхлыг хохирооход хүргэдэг. Сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг Италид 1993 онд холимог хувь тэнцүүлэх тогтолцоонд шилжсэнээр эхэлсэн гэж үзэж байна. 1993-2008 оны хооронд дэлхийн 26 улсад сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулахдаа Мадагаскар улсаас бусад нь олонхийг төлөөлөх тогтолцоог хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны элементээр баяжуулах эсвэл бүхэлд нь хувь тэмцүүлэн хуваарилах тогтолцоогоор халсан байна. Гадаадын зарим орнуудын сонгуулиин тогтолцоо Монгол улсын нийгэм, эдийн засаг, газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, парламентын гишүүдийн тоо зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан сонгуулийн хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо бүхий зарим улс орнуудын сонгуулийн эрх зүйн эохицуулалтыг тив, тивийг төлөөлүүлэн түүвэрлэн авч үзье. Ази тивээс Израйль, Шри Ланк улсыг сонгов. 1. Израйль улс 7.6 сая хүн амтай. 22072 ам.км нутаг дэвсгэртэй. Израйль улсын парламент Кнессет нь 120 гишүүнтэй, Кнессетийн сонгуулийг үндэсний хэмжээний 1 тойрогт намуудын хаалттай нэрсийн жагсаалтаар санал хурааж, D’Ноndt-ын аргаар суудлыг хуваарилдаг байна. Намуудын авсан байвал зохих доод саналын босгыг 2%-иар тогтоожээ. 2. Шри Ланк улс 20.3 сая хүн амтай, 65610 ам.км нутаг дэвсгэртэй. Шри Ланк улсын парламент 225 гишүүнтэй. Шри Ланк улсын парламентын сонгуулийг хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулдаг. Парламентын гишүүдийн 196-г 4-20 мандат бүхий 22 тойргоос, 29-ийг үндэсний хэмжээний 1 тойргоос намын нээлттэй жагсаалтаар санал хурааж намуудын авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилдаг байна. Намуудын авсан байвал зохих саналын доод босго 22 тойрогт тойргийн нийт хүчинтэй саналын 1/3, үндэсний хэмжээний 1 тойрогт D’Ноndt-ын томьёогоор тодорхойлохоор заажээ. Сонгогч 1 саналыг дэмжиж байгаа намдаа, 3 саналыг дэмжиж байгаа нэр дэвшигчийн төлөө өгөх журамтай. Нэр дэвшигчийн төлөө өгсөн санал нь суудал хуваарилахад тэдгээрийн эрэмбийг тогтоох хүчин зүйл болдог байна. Африк тивээс Ангола, Намиби улсыг Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, нэгдмэл улс гэсэн шалгуураар сонгож авлаа. Энд Ангола улсын хүн амын тоо миний шалгуурт тохирохгүй байгааг дурдах хэрэгтэй. Гэхдээ парламентын гишүүдийн тоо харьцангуй ойролцоо байгаа юм. 3. Намиби улс 2.4 сая хүн амтай. 825,4 ам км. нутаг дэвсгэртэйгээрээ манайхтай харьцангуй ойролцоо. Намиби улсын Үндэсний Ассамблей 78 гишүүнтэй, 6 гишүүнийг Ерөнхийлөгч ажлын туршлага, мэргэжил чадварыг нь харгалзан томилдог, таслах эрхгүй 72 гишүүнийг бүх ард түмнээс шууд нууцаар сонгохдоо улсын хэмжээнд 1 тойрогт хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны намын хаалттай жагсаалтаар сонгууль явуулдаг бөгөөд суудлыг D’Ноndt-ын аргаар хүваарилдаг байна. 4. Ангола улс 13.5 сая хүн амтай, 1246.7 ам км нутаг дэвсгэртэй. Ангола улсын Үндэсний Ассамблей 220 гишүүнтэй, 90 гишүүнийг улсын 18 мужийн 18 тойргоос, 130 гишүүнийг улсын хэмжээний 1 тойргоос сонгохдоо хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны намын хаалттай жагсаалтын аргыг хэрэглэдэг. Суудлыг D’Ноndt-ын аргаар хуваарилдаг байна. Европ тивээс сүүлийн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад бие даасан улс болсон Латви, парламентын олон жилийн уламжлал бүхий Дани, Финлянд улсыг сонгож авлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw