Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 15 Дүгнэлтийн бус [зарим] санаа Нийслэлийн оршин суугч, нийслэлийн оршин суугчийн үүрэг, нийслэлийн оршин суугчийн (олон төрлийн) татвар ... эд бүгд хоорондоо учир шалтгааны холбоотой ойлголтууд юм. Татварыг [бол] иргэн мэдээж төлнө. Тэгэх ч үүрэгтэй. Татвар төлөх нь Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх нэг үүрэг гэж Үндсэн хуулийн 17.1-д заасан нь бий. Гэхдээ, Монголд байгаа монголын иргэн, монголын нийслэлийн оршин суугч хүн, “оршин суугчийн татвар”-ын хүрээний хожим гарч ирэх энэ асуудал дээр, монголд байгаа, жишээ нь, “цагаач” статустай гадаадын иргэнээс ч “дорд үзэгдэж” болзошгүй нөхцөл байдал үүсч болох эрсдэл байгаа юм. Товчоор хэлбэл, монголд ирсэн гадаадын оршин суугч, [энд] оршин суусныхаа төлөө 2 жилд 15000 төг. төлж байхад, монгол хүн монголынхоо нийслэлд оршин суусны төлөө 1 жилд зөвхөн 1 татварт 21600 төг төлөх шинжтэй болж ирж байна. Ийм байдал үүсгэхгүйгээр хууль тогтоомжоо өөрчилж зохицуулах нь мэдээж. Гэхдээ л...хуулийг бол хүмүүс, мэргэжилтнүүд олон янзаар ойлгож тайлбарладаг. Гэхдээ, тухайн асуудал дээр Үндсэн хууль гол хөтөчийн үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн  14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө ... өмнө эрх тэгш”;  15.2-д болон 16.18-д “Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга орших суух газраа сонгох ... эрхтэй, энэ эрхийг баталгаатай эдэлнэ, Монгол Улсын иргэнийг эх орноосоо хөөх ...-ийг хориглоно”; гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 18.1.3-т,  Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг [мөн] иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно;  Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгүй хүний эрх, үүргийг өөрийн хуулиар тогтооно;  Монгол Улс ... гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо [мөн] иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална; гэж заасан. Энд дурдагдсан “... иргэний эрхийн харилцан адил байх зарчим” бол зөвхөн монголд хамаатай зүйл биш. Үүнтэй холбон авч үзвэл, монголд оршин суугчаас “оршин суугчийн [бүр хэд хэдэн төрлийн] татвар авч эхэлбэл, гадаадад [эргээд] монголын иргэдээс “оршин суугчийн татвар” нэхэж ч болох талтай мэт. Хэн хүнд хаа нэгтээ “оршин суусан”-ны төлөө татвар ногдуулна гэдгийг тал талдаа сайн бодож нухацтай хэлэлцэж шийдэхгүй бол, сүүлдээ, эрхзүйн казус4 гээчийг байнга үүсгэдэг “аюул” болж хувирах вий. Жишээ нь, эх орныхоо нийслэл рүү ирж очдог монгол хүнийг “байнга зорчигч” уу, “байнга оршин суугч” уу, эсвэл “оршин суугч” уу гэдгийг үнэнээр нь тодруулах “бүтэшгүй” зүйл болж хувирах магадлалтай. Монголд түр оршин суугаа “зорчигч” статустай гадаадын иргэн бүртгүүлдэггүйг давтан дурдъя. 2.3. Нийслэлийн эдийн засгийн эрх мэдэл, өнөөгийн байдал, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломж 2.3.1.Нийслэлийн эдийн засгийн эрх зүйн үндэс, өнөөгийн байдал: 4 Казус (лат. casus); Олон улсын эрхзүйн холбогдолтой ном товхимолд, үүнийг, “невиновное причинение вреда” гэж хэлж бичсэн нь таардаг.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw