Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 153 зорилгоор гадаад улсын төлөөлөгчийн эсрэг аллага хийх (63.1 дүгээр зүйл); хорлон сүйтгэх (64 дүгээр зүйл); зандалчлах (73 дугаар зүйл); хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (85 дугаар зүйл); хүчиндэх (112 дугаар зүйл); улс, хоршоолол, олон нийтийн эд хөрөнгийг онц их хэмжээтэй ашиглан шамшигдуулах (128 дугаар зүйл); иргэдийн амины эд хөрөнгийг онц их хэмжээтэй хулгайлах, булаах, дээрэмдэх (156 дугаар зүйл); цагдан сэргийлэх байгууллагын ажилтан буюу ардын нөхөрлөлийн гишүүний амь биед халдах (222 дугаар зүйл); агаарын хөлгийг авч зугатаах (268 дугаар зүйл) гэмт хэрэгт цаазаар авах ял тогтоосон байна. Ийнхүү эрүүгийн хуулийн 12 зүйлд цаазаар авах ял хэрэглэхээр тогтоожээ. Мөн хуулиар 18 нас хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял ногдуулахыг хориглосон. 1990 оноос хойшхи зарим шинэчлэлт БНМАУ-ын Бага Хурал 1991 онд “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль баталж, эд хөрөнгийн шинжтэй гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхийг хүчингүй болгосон нь цаазаар авах ялыг хэрэглэх хүрээг хумисан алхам болсон. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хууль баталсантай холбогдуулан дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийг түүнтэй нийцүүлэх зүй ёсны шаардлага гарч ирсэн байна. Монгол Улсын Их Хурал 1993 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” баталж, өмнөх Эрүүгийн хуулиар 10 гэмт хэрэгт цаазаар авах ял ногдуулж байсныг дараахь таван төрлийн гэмт хэрэгт эл ялыг тогтоосон байна: улс төрийн зорилгоор аллага хийх (62.1 дүгээр зүйл); улс төрийн зорилгоор гадаад улсын төлөөлөгчийн эсрэг аллага хийх (63.1 дүгээр зүйл); хорлон сүйтгэх (64 дүгээр зүйл); хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (86 дугаар зүйлийн 2 дахь хэсэг); онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх (112 дугаар зүйлийн 3 дахь хэсэг) 2.2. 2002 оны Эрүүгийн хууль дахь цаазаар авах ялын байдал Монгол Улсын Их Хурал 2002 онд шинэ Эрүүгийн хууль баталж, мөн оны 9 дүгээр сарын 1нээс эхлэн дагаж мөрдүүлж байна. Тус Эрүүгийн хуулиар дараахь төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхээр тогтоосон байна: төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах (81.2 дугаар зүйл); хорлон сүйтгэх (84 дүгээр зүйл); хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (91.2 дугаар зүйл); онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх (126.3 дугаар зүйл) зандалчлах (177.2 дугаар зүйл); төрлөөр устгах (302 дугаар зүйл) зэрэг хэрэгт цаазаар авах ял оногдуулж байсан бол Эрүүгийн хуульд (1781 дүгээр зүйл) Терроризм гэсэн зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэнээр нийтдээ 7 зүйлд цаазаар авах ял оногдуулахаар заасан. Мөн хуулийн 53.4 дүгээр зүйлд “Арван найман насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүнчлэн эмэгтэйчүүд, жараас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй” хэмээн заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн хорлон сүйтгэх (84 дүгээр зүйл) гэмт хэрэгт үйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл, бусад эд хөрөнгийг тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон бусад аргаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, хүн мал, ургамлын гоц халдварт өвчин тараасан зэрэг хүний амь нас зориуд бусниулаагүй үйлдэлд цаазаар авах ял ногдуулах боломжтой байгаа юм. Өмнөх Эрүүгийн хуульд бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалтай санаатай алсан 14 үндэслэлийг жагсааж цаазаар авах ял тогтоож байсан бол 2002 оны Эрүүгийн хуулиар эл жагсаалт 17 болж гурваар нэмэгдүүлсэн байна. Онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх (126.3 дугаар зүйл) гэмт хэрэгт эл гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, өөр хүнд хор уршиг учирсан, бага насны хүүхэд хүчиндсэн зэрэг хүний амь нас хохируулаагүй таван тохиолдолд цаазаар авах ял хэрэглэхээр тогтоожээ. Зандалчлах “терроризм үйлдэх” (177.2 дугаар зүйл) гэмт хэрэгт эл гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, өөр хүнд хор уршиг учирсан зэрэг хүний амь нас

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw