[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 105 18.2. Нийслэлийн өмч нь хуульд заасан үндэслэлээр олж авсан нийслэлийн өөрийн эд хөрөнгө болон нийслэлийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгөөс бүрдэнэ. 18.3. Нийслэлийн өмчийг захиран зарцуулах асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Тэргүүлэгчид шийдвэрлэнэ. 18.4. Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх, ашиглуулах, бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ. 18.5. Нийслэл нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу хууль тогтоомжид нийцүүлэн гадаад улс болон аймаг, сумын нутаг дэвсгэрт нийслэлийн төлөөлөгчийн газар байгуулж болно. (18.5) Төслийн анхаарал татсан заалтын нэг. Нийслэл гадаадад өөрийн төлөөлөгчөө томилж суулгах нь зарчмын бус үйлдэл мөн. ОХУ-д нийслэлийн элчингийн газар бий болохоор төсөөлөгдөж байна. Дотоодод, суманд суух нийслэлийн төлөөлөгч гэж юу хэлээд байгаа ч тодруулбал зохино. Бизнесийн байгууллагын төлөөлөгч бол гадаад дотоодод бишгүй байдаг. Засаг захиргааны нэгжийн удирдлага бол төрийн байгууллага учраас ийм байж болохгүй мэт. Энэ мэт эрх мэдлийг хэтрүүлэх ... завхруулгын шинжтэй байж магадгүй санааг Монгол Улсын хуулийн заалт болгоод авах гэж “зүтгэж” байгааг шүүмжилмээр байгаа юм. Хууль нэгэнт батлагдвал заалт заавал хэрэгжинэ. Ийм хуультай учраас ... гэж байгаад л томилж гарна. Хотын удирдлага орон нутгийн өмчийн үйлдвэр аж ахуйн газруудыг өөрсдийн хүнээр удирдуулах замаар, өөрсдөө тухайн төлөөлөн удирдах зөвлөлд нь орж, гадаадад явах, тендергүй эсвэл хуурамч тендерээр халхавчилж, тэдгээрт өөрсдийн бараа үйлчилгээг шахах, албан тушаалаа ашиглан хотын төсвийн (бусад) байгууллагуудыг, зөвхөн өөрийн ашиг сонирхолтой газраас үйлчилгээ авахыг тулгах явдал газар авсан; гэсэн шүүмжлэл их гардгийг энд дурдалтай. Тиймээс хотын удирдлагын эрх мэдлийг чухам энэ чиглэлд хэт өргөтгөхгүй байхыг анхаарууштай байгаа юм. Хот гэдэг их айлын аж амжиргааг тэтгэх сэдэлтэй элдэв төрлийн сан, банк, корпораци байгуулах эрхийн тухай санаа шинэ зүйл биш. Ийм санаа өмнөх, өмнөхийн өмнөх хуулийн төслүүдэд байсан. Харин сүүлчийн төсөлд эдгээр заалтын хүрээ хумигдсан нь боловсруулалтын шатны үр дүн биз ээ. 19.1. Нийслэл нь хот байгуулалт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хотын аж ахуйг өргөтгөх, хүн амын үйлчилгээг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор нийслэл, дүүргийг хөгжүүлэх сантай байж болно. Санг бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. 19.2. Сан нь сангийн үйл ажиллагааны орлого, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдэнэ. 19.3. Нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дүүргийн Засаг дарга захиран зарцуулж, гүйцэтгэлийг жил бүр нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана. Нийслэлийг хөгжүүлэх Улаанбаатар сангийн үйл ажиллагааны түүхэн туршлагыг эргэж харахад илүүдэхгүй. Тэр санг анх 1997 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр орон нутгийн өмч дээр үндэслэн байгуулсан. 2002.01.30-нд мөн НИТХ-аар Улаанбаатар сан УҮГ -ыг “нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хот тохижилтийг сайжруулах, хотын төсөв санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх” зорилгоор ХХК болгон өөрчилжээ. Тус
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw