[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 70 цэвэрлэгээ хийх зэрэг асуудлаар шаардлага тавина. 23.2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуй, инженерийн барилга байгууламжийн эзэмшлийн зааг хэмжээ, шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоож, ашиглалт засвар, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно. 23.3. Нийслэлийн Засаг дарга нь нутгийн захиргааны тодорхой чиг үүргийг холбогдох хууль тогтоомж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно. 23.4. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw