[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 17 орчныг хамгаалах зэрэг байгууллагуудын орон нутаг дахь салбар нэгжийн үйл ажиллагааг улсын төвлөрсөн төсвөөс эрхэлсэн сайдын төсвөөр дамжуулан санхүүжүүлэх тогтолцоог бий болгосон. УИХ-аас 2002 онд батлан гаргасан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар салбарын санхүүжилтийн тогтолцоог баталгаажуулсан, түүний эзлэх байр суурийг бэхжүүлсэн тогтолцоог бий болгосон. Төсөв санхүүгийн хэт төвлөрөл нь орон нутгийн ард иргэдийг бухимдалд хүргэх, нутгийн удирдлагын байгууллагуудаас төрийн захиргааны төв байгууллагуудтай харилцах харилцааг зөрчилдүүлэхэд хүргэж байгаа учраас сүүлийн үед төвлөрлийг сааруулахад чиглэсэн зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөн аймаг, нийслэлд ажиллаж буй цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын агентлагаас бусад агентлагийн дарга нарыг томилох эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт олгосноор боловсон хүчнийг томилж, чөлөөлөх эрх үндсэндээ орон нутагт шилжсэн. ТБУСТ хууль нь санхүүгийн хэт төвлөрөл үүсгэж, орон нутгийн бие даасан байдлыг хангах, эдийн засгийн бие даах санхүүгийн хөшүүргийг бүрдүүлж чадахгүй байна. Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд санхүү, эдийн засгийн арга хэмжээ хамгийн чухал ач холбогдолтой болохыг гадаадын олон орны практик туршлагаас үзэж болох юм. Төсвийг хэт төвлөрүүлсэн нь төрийн болон орон нутгийн санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хааж, иргэдийн оролцоог хаасан. Тухайн нутаг дэвсгэрт салбарын яамдаас явуулж буй үйл ажиллагаанд орон нутгийн зүгээс хяналт тавих боломжгүй болсон. Орон нутгийн хөрөнгө оруулалтын зарлагыг төвлөрсөн төсөвт тусгах, хөрөнгө оруулалтын шийдвэрийг төвлөрсөн байдлаар батлах зэрэг хязгаарлалт тогтоосон нь орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Орон нутагт өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол, идэвхийг урамшуулдаггүй, тухайн орон нутгийн газар зүйн байршил, эдийн засгийн бааз сууриас шалтгаалсан орлого, зарлага, хөгжлийн ялгаатай байдалтай хамааралгүй хуваарилагддаг. Орон нутгийн засаг захиргааны шийдвэр гаргах эрх, оролцоо багатай, шийдвэрийг төв Засгийн газарт гаргаж байна. Нутгийн удирдлагын төсвийн талаархи эрх мэдэл эрс багассан олон тооны сөрөг үзэгдлүүд ажиглагдаж байна. Судалгааны үр дүн: Эрх зүйн орчны хувьд цаашид орон нутгийн засаг захиргааны түвшинд шийдвэр гаргах орчин, нөхцлийг урьдчилан бүрдүүлэх; Төв, орон нутгийн засаг захиргааны бүх түвшинд төсвийн харилцаа, төвлөрлийг хэрхэн сааруулах талаархи ойлголтоо эрс сайжруулах, нэгдсэн нэг ойлголтод хүрэх. Төв, орон нутгийн төсвийн харилцааг ямар ч арга хэлбэрээр өөрчилсөн гэсэн хөрөнгийн хуваарилалт, эрх мэдлийн хамт иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай, хүртээмжтэй хүргэх үүрэг, хариуцлага хамт очих болно гэдгийг бүх шатандаа анхаарах. Орон нутгийн төсөв боловсруулах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт. 2.3.2.Нийслэлийн буюу орон нутгийн татвар Монгол Улсад татварын харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдэд тусгайлан нийслэлийн татвар байхгүй, харин орон нутгийн татвар гэсэн ерөнхий нэр томъёонд аймаг, нийслэл ба сум, дүүргийг хамруулсан байдаг. Олон улсын туршлагаар орон нутгийн засаг захиргааны байгууллага нь өөрийн гэсэн төсөв санхүүтэй, түүнийг бүрдүүлэгч татвартай байх хандлага хэдийнээ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw