[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 107 (26.1.) Орон нутгийн засаг захиргааны бие даасан нэгж “туг, сүлд тэмдэг, хүндэтгэлийн дуутай” байх эсэх нь энд, биш тэнд [түүгээрээ] шийдэгдэж байвал илүү зохимжтой юм. Энэ заалтаар заавар сүлдтэй байхыг “үүрэгдэж” байгаа нь илт байна. (27.1.) Улсын Их Хурлын [тодорхой] бүрэн эрхийн жагсаалтад шагналын асуудал орж, парламент ямар хүрээнд шийдвэр гаргах хязгаар нь тодорхой болсон. Тэр хязгаар дотор “байгууллагын шагнал” байхгүй. Үндсэн хуулийн 25.13-т “улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох” тухай л заажээ. Хэдийгээр, Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болно, гэдэг ч тэр нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд тодорхой “тоочиж заасан жагсаалт”- ын гаднах хүрээнд хамаатай. Аймаг хотын шагнал бий болгоно гээд эрх бүхий субъектээс санаачлаад ороод ирвэл ... асуудлыг түүгээрээ шийд гээд буцаах аргумент үлдээх хэрэгтэй. Нийслэлийн шагнал бий болгох асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдэж болно. 28 дугаар зүйл. Нийслэлийн бүртгэл, мэдээлэл, судалгааны байгууллага 28.1.Нийслэл Улаанбаатар хот нь өөрийн сонин, телевиз болон радиогийн нэвтрүүлэгтэй байж болно. 28.2. Нийслэлийн удирдлага нь дэргэдээ хотын хөгжлийн түүх, хэтийн төлөвийг тодорхойлох, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны асуудал болон олон нийтийн санаа бодлыг судлах шинжилгээ, судалгааны төвтэй байж болно. (28.0) Нийслэлийн бүртгэлийн байгууллага, нийслэлийн мэдээллийн байгууллага, нийслэлийн судалгааны байгууллага; Хуулиар баталгаажсан баахан байгууллага байгаагаар харагдаж байна. Хуульд нэр заасан “заавал” байх ёстой тийм байгууллагууд Нийслэлийн засаг даргын Тамгын газрын дотоод бүтцийг оновчтой тогтооход сайнаар нөлөөлөхгүй. Зүйлийн гарчиг агуулгатайгаа нийцээгүй байна. (28.1) Нийслэлийн телевиз ба нийслэлийн радиогийн тухай ярьж байна уу...аль эсвэл, телевизийн нэвтрүүлэг ба радиогийн нэвтрүүлэгийн тухай ярьж байна уу. Ер нь энэ асуудал их маргаантай хүнд асуудал юм. UBS телевиз буюу Ulaanbaatar Broadcasting System нь 1992 онд байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Анх нийслэл Улаанбаатар хотын телевизийн статустай байсан. 2005 онд Олон Нийтийн Радио Телевизийн тухай хууль батлагдсанаар Монголын үндэсний телевиз “олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ, хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм. Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевиз үүсэн бий болсон нь монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан эргэлтийн чанартай үйл явдал гэж үздэг. Дээрээ хараат орших үндэстэй тийм хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дахин төрүүлэхгүй байх нь зөв болов уу. “Өөрийн” хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байна гэдэг бол удирдлага өөрийнхөө байр суурийг илэрхийлэхийн тулд төсвийн мөнгииг түүгээр дамжуулж өөрт ашигтайгаар зарлагадах зарах эрхболомжтой; байна гэсэн үг. Түүнд тийм боломж олгоно гэдэг бол зарчимд харш осолтой алхам байх болно. “Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулсан ямар ч хуулийг парламент батлах ёсгvй» гэсэн зарчмын тухай энд тодотгон ярьж байгаа болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw