[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 102 10.7.7. нийслэл дэх үндэстэн, ястан, цөөнхийн түүх, шашин, соёлын өвийг хамгаалан, арвижуулах; 10.7.8. газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах; 10.7.9. Газрын тухай хуулийн 21.2.3-т заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх; 10.7.10. холбогдох хуулийн дагуу нийслэлийн оршин суугч, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх; 10.7.11. дүүргийн Засаг дарга, эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын даргын шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгох; 10.7.12. эрчим хүчний болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний ажил эхлэх, дуусах цагийг тогтоох; 10.8. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана. - (10.1.) Хотын даргын орлогч зөвлөхийн асуудал шинэ асуудал биш. Хуучин байсан ... одоо ч байгаа. Гол асуудал нь хэдэн орлогч зөвлөхтэй байх тухай “жижиг” зүйлд оршиж байна. Засгийг газрын тогтоолоор, тодорхой стандарт тооцооны дагуу, орлогч зөвлөхийн орон тоог тогтоохгүй бол асуудал аажимдаа дур зоргын шинжтэй болж хувирна. - (10.7.2.) Нийслэлийн хөгжил төлөвлөлтийн өнөөг хүртэл явж ирсэн уламжлал бол нүүдэлч түмний “дураараа нүүх суух” уламжлалт эрх” дээр тодорхой хэмжээгээр суурилж ирсэн. Нийслэлд түрүүлж нүүж ирсэн сүүлд ирсэн нэгнээ хавчин гадуурхах “шударга бус” байдал байнга байсаар ирсэн. “Төлөвлөөгүй суурьшил” үүсэхгүй гэсэн нэрийн дор нийслэлд хөдөөнөөс хүн ирж суурьших боломжийг “захиргаадан” хаах гэсэн санаа халхлагдах вий. Нийслэлийн хүн амын (хэзээнээсээ байсаар ирсэн) механик өсөлтийг хүлээн авах чадамж бий болгох, түүнийг нэмэгдүүлэх тухай зааж өгвөл Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхсэн. - (10.8.) “... Бүрэн эрх хэрэгжүүлэхэд ЗГ-ын гишүүний баталгаагаар хангагдана” гэдэг томъёолол анхаарал татахуйц байна. “Бүрэн эрх” гэдэг бол өөрөө эрхийн баталгаа байдаг. Засаг даргын албан тушаалын статусыг өргөх, ингэхдээ, Засгийн газрын тухай хуулийн агуулгад хохирол учруулахгүйгээр шийдэх гэсэн гарц юм болов уу. - Засгийн газрын тухай хуульд “Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын сайд байна. Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна”, “Засгийн газрын гишүүн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ” гээд бүс нутгийн хөгжлийн нэгдсэн бодлогын асуудлыг Монгол Улсын Шадар сайдад хариуцуулсан байдаг. - Нийслэлийн засаг дарга бол засаг захиргааны нэгжийн дарга. Өөрөөр хэлбэл орон нутагт “орон нутгийн асуудал” шийддэг албан тушаалтан. Засгийн газар улс орны хэмжээний бодлогын цогц асуудал шийднэ. Зарчмын ийм хандлагын үүднээс яривал Нийслэлийн засаг дарга Монгол Улсын Засгийн газрын гишүүн–Монгол Улсын сайд байж болохгүй байгаа юм. Асуудлыг, албан тушаалын ангилал зэрэглэлийг дүйцүүлэн жиших тухай эрх бүхий байгууллагын тогтоолоор шийдэх нь илүү зохистой. - Хотын мэр аж ахуйн ажил хариуцдаг. Түүнийг цаашдаа хотын нийт оршин суугчид өөрсдөө сонгодог болох магадлал ч бий. Дэлхийн олон оронд, түүний дотор ОХУ-д, Москва хотын даргыг тэгж сонгодог. Ийм хүн, хэрэг дээрээ, үзэгдэхүйц эрх мэдлээрээ сайдаас илүү ... хангалттай өндөр зэрэглэлийн албан тушаалтан байдаг. - “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч”–Албан тушаалын энэ нэр Үндсэн хуулийн агуулгад захирагдаж үүссэн. Уг нь, тухайн албан тушаалыг “Нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар бүсийн зөвлөлийн дарга” гэмээр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw