Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 186 Мэргэжлийн холбоод, нийгэмлэгүүдэд шилжүүлсэнээр зах зээлийн өөрөө өөрийгөө зохицуулах механизмыг төлөвшүүлэх, шаталсан хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх хэлбэр) 4. Аутсорсинг (Тухайн хэрэгцээт ажил үйлчилгээг нарийн мэргэшсэн мэргэжлийн байгууллага, хувь хүмүүсээр гүйцэтгүүлэх хэлбэр) гэх мэтээр Концесс нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр бөгөөд төр, концесс эзэмшигчид байгалийн баялаг, газар, дэд бүтцийн объектууд, үйлдвэрийн газар бусад аж ахуйн объектууд, тоног төхөөрөмжийг гэрээний үндсэн дээр харилцан ашигтай нөхцөлөөр ашиглуулахаар шилжүүлэх хэлбэр юм. Концессийн гэрээний зүйл буюу объект нь гол төлөв нийтийн шинж чанартай объектууд байдаг, тухайлбал, нисэх буудал, төмөр зам, барилга байгууламж, дэд бүтцийн байгууламжууд мөн нийтийн тээврийн тогтолцоо, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын объектууд зэрэг болно. Түүнчлэн концессийн олон хэлбэр байдаг ба төсөл боловсруулах, барих ажлыг хувийн байгууллагад зөвшөөрч мөнгө, цаг хэмнэхийн зэрэгцээ гүйцэтгэлийн баталгаатай байдлыг хангах болон төслийн нэмэлт эрсдлийг хувийн хэвшилд шилжүүлэх, хувийн хэвшлийн байгууллага үндэсний болон орон нутгийн засаг захиргааны захиалгаар тодорхой нэг үйлчилгээг (барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажил үйлчилгээ) хүргэх, түүнтэй холбогдох засвар үйлчилгээ зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа, ашиглалтыг гэрээгээр гүйцэтгэн төрийн эрх бүхий байгууллага тухайн барилга байгууламж, системийг өмчилж ерөнхий удирдлагаар хангах зэрэг хэд хэдэн хэлбэртэй. Эдгээр хэлбэрүүд нь эрсдэл шилжүүлэх хэмжээ болон хувийн салбарын оролцооны хувьд харилцан адилгүй ба жишээ нь, Канад улс гэхэд урд нь төрийн хариуцаж байсан ажил үйлчилгээг хувийн хэвшилд бүхэлд нь концессоор гүйцэтгүүлэхийг түншлэлийн дээд хэлбэр гэж үздэг байна43. Тендер нь урьдчилсан уралдаанд шалгаруулалтын үндсэн дээр түншлэгчийг шалгаруулан гэрээ байгуулах хэлбэр юм. Тендер нь шударга, үр ашигтай байдал, өрсөлдөөний үндсэн дээр төрөөс бараа, ажил үйлчилгээ худалдан авах, гэрээт ажил, үйлчилгээ хийлгэх түншлэгчээ сонгон гэрээ байгуулах үйл явц болно. Тендер нь нээлттэй, хаалттай, тусгай хаалттай, хоёр үе шаттай, үнэ тогтоох зэрэг төрөлтэй. Аливаа тендерийг шударга явуулах анхдагч нөхцөл нь сонирхогч талуудыг үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээллээр жигд хангаж, ил тод, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэх явдал гэж үздэг. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэн гүйцэтгүүлэх нь иргэний нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон төрийн бус байгуулагууд нь төсөв зардлыг хэмнэх, үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, шуурхай үр дүнтэй хүргэх боломжтой байдгаараа давуу талтай байдаг байна. Төрийн бус байгууллагууд нь нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хэв журам, хүний эрхтэй холбоотой асуудлууд, мэдээлэл, зар сурталчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг үзүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцдог. Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр болон хуулийн дагуу шилжүүлэн хэрэгжүүлэхэд мэргэжлийн холбоод, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхдээ мэргэжлийн холбоод, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагууд нь тухай салбарын харилцааг хянах, зохицуулах харилцааг хууль, журмын хүрээнд зохицуулахын зэрэгцээ хамгийн гол нь тухайн салбарын үйл ажиллагааны стандарт, журмыг боловсруулан тогтоох, түүний дагуу үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхийг тэдэнд хуулиар олгосон байдагт оршино. Тухайлбал, Канадын радио нэвтрүүлгийн стандартын зөвлөл (CBSC)- Canadian Broadcast Standards Council -Энэхүү зөвлөл нь Канадын хувийн салбарын нэвтрүүлэгчдийн өөрөө өөрийгөө зохицуулах байгууллага юм. Зөвлөл нь хэд хэдэн дүрэм журам (codе)-ыг гарган 43 Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилэүүлэх нь. Захиалгат судалгааны тайлан. УБ., 2010, 14 дэх тал

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw