[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 190 зардалтай болон заасан цаг хугацаатай ажил үйлчилгээг хувийн хэвшлээс худалдан авч байгаа явдал юм. Уламжлалт улсын салбарын худалдан авалт ба Викториа Хамтын Ажиллагааны аргачлал хоёрын ялгаатай талыг дор харьцуулан үзүүлсэн болно. Уламжлалт улсын салбарын худалдан авалт ба Викториа Хамтын Ажиллагааны аргачлалын харьцуулалт49 Уламжлалт худалдан авалт Викториа хамтын ажиллагаа Дэд бүтцийн барилга, байгууламжийг төр худалдан авна Дэд бүтцээр дамжин нийлүүлэгдэж буй үйлчилгээг төр худалдан авна Зураг төсөл, барилга байгуулалтын богинохугацаат гэрээ (2-4 жилийн) Зураг төсөл, барилга байгуулалтыг бүхэлд нь хамарсан урт хугацааны гэрээ (20+жил) Орцод суурилсан ажлын жагсаалт Гарцад суурилсан ажлын жагсаалт Барьж байгуулах болон ашиглах хугацааны бүх эрсдлийг төр хүлээнэ Барьж байгуулах болон ашиглах хугацааны бүх эрсдлийг хувийн хэвшил хүлээнэ Хөрөнгө оруулалтын эхний зардал өндөр, урсгал зардал бага байхаар төлбөр хийгддэг Барилга байгууламж ашиглалтад ормогц төлбөр хийгдэнэ. Төлбөрийн хэмжээ урт хугацааны гэрээний туршид харьцангуй жигд байна Барьж байгуулах цаг хугацаа болон зардлын хэтрэлтийг төр үүрэхэд хүрдэг Хувийн гэрээлэгч барьж байгуулах цаг хугацаа болон зардлын хэтрэлтийг харуулна Барилга байгууламжийг төр хариуцан ажиллуулна Барилга байгууламжийг төр хариуцан ажиллуулах эсэх нь үйлчилгээний төрлөөс хамаарна Байгууламжийг барих, ашиглах хугацааны туршид төрөөс олон тооны гэрээ, хэлэцээрийг байгуулна Байгууламжийг барих, ашиглах хугацааны туршид төрөөс ганцхан тооны гэрээ хийдэг Үйл явц дахь ажлын гүйцэтгэлээс хамаарсан стандарт байхгүй Гүйцэтгэлийн стандарттай, үйлчилгээ гэрээнд заасны дагуу биелүүлээгүй нөхцөлд төлбөрийг бууруулах боломжтой Ашиглалтын хугацаа тодорхой биш Хүлээлгэн өгөх чанарын үзүүлэлт болон ашиглалтын хугацаа тодорхой Дээрхи хүснэгтээс Викториа Хамтын Ажиллагааны гол элементүүд нь: Засгийн газар төрөөс үзүүлэх гол ажил үйлчилгээ, тухайлбал, улсын сургуулийн сургалт, улсын эмнэлгийн болон засан хүмүүжүүлэх үйлчилгээ гэх мэт хариуцлагыг өөртөө авч үлдсэн Хөрөнгийн хомсдол болон балансын хуудасны тоон харьцаанаас илүүтэйгээр мөнгөний үнэ цэнийг хөдөлгөгч хүчин зүйл болгосон Хамтын ажиллагааны төрөл бүрийн загваруудыг ашигласан Худалдан авалтын процессыг ил тод тендерээр явуулах зарчмыг хатуу баримталсан Олон нийтийн ашиг сонирхлын шалгуурыг давж байгаа эсэхийг шалгах тестыг шударга тэгш байдал, хэрэглэгчдийн эрх, олон нийтэд хүртээмжтэй байдал, аюулгүй байдал, хувийн нууцлал зэрэг шалгуураар боловсруулсан 49 Partnerships Victoria. Guideline material. July 2006, Overviem, page 5
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw