[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 24 шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна; Тодорхой саналгүй 10.7.10. холбогдох хуулийн дагуу нийслэлийн оршин суугч, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх; Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн 12.1.3-т аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах эрхийг хуульчилсан байна. Гэвч хуулийн төсөлд “нийслэлийн оршин суугч” гэдэг нэрийг тодотгосон байх тул уг нэр томъёог хасч “холбогдох хуулийн дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэж оруулах. 11 дүгээр зүйл. Дүүрэг, түүний удирдлагын бүрэн эрх 11.5.3.энэ хуулийн 10.7.10-д зааснаас бусад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах; Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар тусгайлан заасан байдаг. Үүнд: 33.1. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1. энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана; 33.1.2. энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. Иймд Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар нарийвчлан тодорхой заасан байх тул хуулийн төслийн энэ заалтад “Монгол улсын иргэнд өмчлүүлсэнээс бусад газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах” гэж өөрчлөх 12 дугаар зүйл. Хороо, түүний удирдлагын бүрэн эрх 12.3.1. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн өөрийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах, барилга байгууламж барих зэрэг Газрын тухай хуулийн 22.2-т Баг, хорооны Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 22.2.1. газрын тухай хууль тогтоомж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаархи нийтлэг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw