Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 33 хуваагдана. Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болно. Нийслэлд Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, тус улсад байгаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн газар байнга төвлөн оршино. Нийслэл нь нутаг дэвсгэртээ байгаа төрийн дээд, төв болон бусад байгууллагын ажиллах хэвийн нөхцөлийг хангах үүрэг хүлээнэ. Төрийн эрх бүхий байгууллага өөрөөр шийдвэрлээгүй бол нийслэлд улсын баяр наадам, төрийн ёслолын арга хэмжээ явагдана. 4.3. Далай ашиглах тухай хуулийн 81.1-д заасны дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна. 4.4.Нийслэл нь Улаанбаатар бүсийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хүрээлэн байгаа орчин, ногоон бүсийг хамгаалах, сэргээх, оршин суугчийн суурьшил, хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах үүднээс алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон, чөлөөт бүстэй байж болно. 4.5.Нийслэлд Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар байнга төвлөн оршино. 4.6.Нийслэлийн удирдлага нь нутаг дэвсгэртээ байгаа төрийн дээд, төв болон бусад байгууллагын ажиллах хэвийн нөхцөлийг хангах үүрэг хүлээнэ. 4.7.Төрийн эрх бүхий байгууллага өөрөөр шийдвэрлээгүй бол нийслэлд үндэсний их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон улсын арга хэмжээг зохион байгуулна. Нийслэлийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд түүний дотор хотын эдэлбэр газар байна. Хот байгуулах зориулалтаар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан гортиг бүхий газрыг нийслэл хотын эдэлбэр газар гэнэ. Нийслэлийн эдэлбэр газарт нийслэлийн хилийн цэсийн дотор оршин буй дагуул хотын эдэлбэр газар 6.1.Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон, чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэст багтана. 6.2.Нийслэлийн нутаг дэвсгэр нь Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүсчлэлтэй байх бөгөөд байгаль орчныг хамгаалах болон ой, усны нөөц хамгаалах бүстэй байна. 6.3.Нийслэлийн нийтийн эдэлбэр газарт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дагуул хот, тосгон, чөлөөт бүсийн гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw