Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 101 9.1.6. нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллага, гудамж, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, хөшөө, дурсгалын цогцолбор байгуулах асуудлаар өөрийн санаачлагаар болон иргэд, байгууллагын саналыг үндэслэн шийдвэр гаргах; 9.1.10. нийслэлийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийн хил тогтоох; 9.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай байж болно. 9.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нийслэлийн Засаг даргын нэгэн адил баталгаагаар хангагдана.  (9.1.4.) Нийслэлийн эрх ашиг гэсэн нэг ухагдахуун яваад байна. Тийм юм байх ёсгүй, хэрвээ байдаг бол тэр оршин суугчийн эрх ашгийн дараа эрэмбэлэгдмээр юм. Нийслэлийн эрх ашиг, нийслэлийн оршин суугчийн эрх ашиг бол саланги тусдаа зүйл биш. (9.1.6.) Энд жишээ нь, ... хөшөө босгох асуудлыг нэг иргэн, ямар нэгэн байгууллагын саналыг үндэслэн шийдэх нэрийн дор эрх бүхий байгууллагууд хэтэрхий их эрх мэдэлтэй явж ирсэн. Тиймээс “баахан удирдагч”–ийн хөшөө олон газар сүндэрлэсэн. Үндэсний түүх өв соёлын калоритыг харуулах, хотын өнгө үзэмжид доминант (өргөлт) өгөх зорилгыг хангах үүднээс асуудлыг [эцсийн эцэст, зөвхөн] холбогдох төрийн захиргааны байгууллагын санал дүгнэлтэд тулгуурлан шийдэж баймаар. Хуулийн төсөлд ийм заалт хэрэгтэй байна.  (9.1.9.) Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, учирсан бэрхшээлийг нэг мөр шийдэх нь нийгмийн тулгамдсан асуудал мөн. Тиймээс ч Үндэсний хөтөлбөрийн тухай парламентын түвшиндээ ярьж судалж томоохон зохицуулалтыг хийхийн төлөө шаргуу ажиллаж байна. (9.1.9.)-т заасан зүйлс нь “ажлын төлөвлөгөө” хэлбэрийн санаа юм. Үүнийг, төрөл бүрийн Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэг хүлээх ... хүлээлгэх хэлбэртэйгээр томъёолох нь илүү зохистой байх болов уу.  (9.3.) Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүний баталгаагаар хангагдана; гээд байгаа. Энд, НИТХ-ын дарга “засаг даргын нэгэн адил” баталгаагаар хангагдана; гэжээ. Ижил санааг хоёр өөрөөр томъёолсны цаана ямар ялгамж санаа байгааг тодруулах хэрэгтэй. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ерөнхий үндсэн үүрэг бол иргэдийг төрөөс хамгаалах явдал мөн; гэсэн зарчмыг эш болговол, тухайн заалтын томъёолол 2 албан тушаалын эрхийн тэнцвэржилтийг хангах үүднээсээ үг үсгийн хувьд ч ижил баймаар байгаа юм. 10.1. Нийслэлийн Засаг дарга тодорхой чиг үүрэг хариуцсан орлогч, зөвлөхтэй байна. 10.7. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.7.2. нийслэлд хүн амын төлөвлөлтгүй суурьшил бий болох, дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээний хэвийн ажиллагаа алдагдах, оршин суугчдын амьдрах орчинд аюултай нөхцөл бий болохоос урьдчилан сэргийлэх; 10.7.3. хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон, хүрээлэн байгаа орчныг бохирдуулсан, ашиглах бодисын зөвшөөрөгдөх хэмжээг хэтрүүлсэн үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх, зогсоох, холбогдох байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн барилга, байгууламж барихыг хориглох, нийслэлээс нүүлгэн шилжүүлэх тухай саналыг холбогдох байгууллагад тавих; 10.7.4. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжээс нийслэлд ажиллах хүчийг зохион байгуулалттайгаар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх; 10.7.5. нийслэлийг хөгжүүлэх асуудлаар төсөл санаачлах, төсөлд санал, дүгнэлт өгөх, түүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх; 10.7.6. дотоод, гадаад харилцаанд нийслэлийг төлөөлөх;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw