Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 150 ЯПОН БОЛОН ИХ БРИТАНИ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТОГТОЛЦОО, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ /Лавлагаа, мэдээлэл/ Б.Хатантуул/LLM/, Ш.Хишигсүрэн/LLM/ Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдын захиалгаар Их Британи, Японы Прокурорын байгууллагын тогтолцоо болон үйл ажиллагааны талаархи холбогдох мэдээллийг бэлтгэв. 1. Их Британи, Япон Улсын Прокурорын байгууллагын тогтолцооны талаархи харьцуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж тус тус заасан байдаг. Үүнээс үзэхэд прокурорын байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага бөгөөд прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг 1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр баталсан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулиар тогтоосон байна. Харин 2002 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн хуулиар 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Прокурорын байгууллагын тухай хуулийг хүчингүй болгож, “Прокурорын байгууллагын тухай” хуулийг шинэчлэн баталсан нь, Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлсон байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд прокурорын байгууллагын бүтцийг тогтоосон бөгөөд прокурорын байгууллага нь Улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газраас бүрдэнэ. Түүнчлэн прокурорын газрыг ажлын шаардлага, хүн ам, нутаг дэвсгэрийн байдлыг харгалзан Улсын Их Хурал байгуулна. Прокурорын хяналтын ажлын онцлог, Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн дагнасан прокурорын газрыг байгуулж болно. /ПБТХ-ийн 8.2./ Прокурорын газар үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтын бүтцийн нэгж, алба болон ажлын аппараттай байна. Прокурорын хяналтын эрх зүйн үндэс нь Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоос бүрэлддэг байна. Төрийн байгууллагын тогтолцоонд прокурорын байгууллагын эзлэх байр суурийг түүний эрх хэмжээ, үүрэг, зорилтоос шалтгаалан ялгаатай тодорхойлсон байдаг бөгөөд дэлхийд прокурорын байгууллагыг үндсэн 4 бүлэгт хувааж авч үзсэн байдаг25. 1. Прокурорын байгууллага нь Хууль зүйн яамны бүрэлдэхүүнд багтдаг. 2. Прокурорын байгууллага нь шүүхийнхээ корпусын бүрэлдэхүүнд багтаж, шүүхийнхээ дэргэд байдаг бөгөөд захиргааны хувьд бие даасан байдалтай байдаг. 3. Прокурорын байгууллага нь тусдаа бие даасан байдалтай байдаг. 4. Прокурор, эсхүл түүнтэй төстэй байгууллага байхгүй байдаг. 25 Б.Чимид. “Үндсэн хуулийн үзэл баримтлал; хүний эрх шүүх эрх мэдэл” Хоёрдугаар дэвтэр, УБ. 2004 он, 231 дэх тал.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw