Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 171 Судалгааны зорилтууд:  Нийгмийн аудитын тухай ойлголтыг тодруулах,  Нийгмийн аудитын зорилго, зарчим, арга зүйг судлах,  Нийгмийн аудитын үйл явц, үзүүлэх үр нөлөөг судлах,  Нийгмийн аудитын эрх зүйн зохицуулалт, түүнийг хэрэгжүүлсэн зарим орны туршлагыг судлан дүгнэлт хийх Судалгааны аргачлал: - Нийгмийн аудитын шинж чанар, онцлогын харьцуулалт, - Нийгмийн аудитын талаарх материалыг нэгтгэн дүгнэх, - Бичиг баримтын судалгаа Судалгааны үр дүн:  Нийгмийн аудиттай холбоотой ном, материалд анализ хийсэн  Цуглуулсан мэдээлэлд нэгдсэн боловсруулалт хийсэн  Судалгааны материалыг нэгтгэн дүгнэж, судалгааны тайлан бичсэн 1. Нийгмийн аудитын тухай ойлголт Нийгмийн аудитын тухай үзэл санаа анх өнгөрсөн зууны 40-50-иад онд АНУ-д бий болсон бөгөөд 1970-аад оноос өндөр хөгжилтэй улс орнуудын нийгмийн практикт нэвтэрч эхэлсэн ба харин 90-ээд оноос энэ үйл явц улам хурдтай явагдсан байна. Ингэхдээ том компани, корпораци, үйлдвэрийн газрууд буюу бизнесийн байгууллагын санаачлагаар тэдгээрийн үйл ажиллагаанд нийгмийн чиглэлийн, тухайлбал, ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, удирдлага, ажиллагсдын хоорондын харилцаа, компанийн нийгмийн хариуцлага, хүрээлэн буй орчныг хамгаалж байгаа байдал зэрэг нийгмийн асуудалд хяналт хийж нийгмийн тайлан гаргах байдлаар хэрэгжиж эхэлжээ. Улмаар аудитын энэхүү хэлбэрийг нийгмийн бусад салбар түүний дотор төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь харьцангуй шинэлэг үзэгдэл юм. Нийгмийн аудит ”Social audit”-ын арга зүйг янз бүрийн байгууллага, олон янзын хэлбэрээр ашиглаж байна. Иймээс түүнийг шинж чанар, арга хэрэгсэл, үйл явц, үр дүн, бүтэц зэрэг олон талаас нь тодорхойлсон тодорхойлолт, томьёолол байдаг. Эдгээрийн зармыг авч үзье. Үүнд:  Нийгмийн аудитад байгууллага нийгмийн гүйцэтгэлээ тодорхойлох, хэмжих, үнэлэх, тайлагнах үйл явцыг тодорхойлох, түүнийг удирдамжаар хангаж, дэмжихийг ойлгоно. Энэ нь засаглал, хариуцлагын тухай өргөн хэлэлцүүлэгт чухал шаардлагатай байдаг.  Нийгмийн аудит гэж үйлчлүүлэгчид болон үйлчилгээг хангагч нараас мэдээлэл цуглуулах, үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн өөрчлөлтийг хийхэд үйлчлэгч, үйлчлүүлэгч талыг адил тэгш оролцуулах суурь болгон ашиглах хэлбэр юм. (СИЕТ-НҮБХХ)  Нийгмийн аудит нь дүн шинжилгээ хийх (critical survey) судалгааны хэлбэр мөн бөгөөд энэ нь баталгаа шаардсан, нарийн шалгуур биш, харин сонирхогч талууд, иргэдийн тодорхойлсон энгийн шалгуураар хэмжигддэг. Нийгмийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw