Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 187 мөрдүүлж байгаа бөгөөд тухайлбал: секс дүрийг дүрслэх журам (sex role portrayal code), хүчирхийлэлийн журам (violence code), ёс зүйн дүрэм (code of ethics), мөн радио телевизийн нэвтрүүлэгчдийн ёс зүйн дүрэм, радио телевизийн нэвтрүүлгийн программийн үнийн журам, сэтгүүлчийн ёс зүйн дүрэм гэх мэт дүрэм журмуудаар зохицуулагддаг байна. Мөн үзэгч сонсогчдийн зүгээс нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлт, нэвтрүүлэгчдийн талаархи гомдолоо зөвлөлд гаргах бөгөөд зөвлөл уг асуудлыг 14 хоногт хариу өгдөг байна. Энэ нь нэвтрүүлэгчдийн хариуцлагын түвшин өсөхөд ихээхэн нөлөөлж байна гэж Зөвлөлийн олон нийтийн хэлэлцүүлгийн илтгэлд дурдсан байна. Энэхүү зөвлөл нь жил бүр олон нийтэд илтгэл тайлангаа тавьж хэлэлцүүлдэг байна. Түүнчлэн хүүхдийн нэвтрүүлгийн стандарт, бусдыг доромжилсон нэвтрүүлгийн, хүчирхийлэлийн гэх мэтчилсэн нилээд олон стандартуудыг зөвлөлөөс батлан гаргаж мөрдүүлж байна. Олон улсын үнэт цаасны хороо-IOSCO-АНУ-ын үнэт цаасны зах зээлд томоохон байр эзэлдэг байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дүрэм, журмаар зохицуулдаг байна. Олон улсын үнэт цаасны хорооны үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлж дүгнэх аргачлал, арга зүйг баталсан бөгөөд уг дүрмийн 6-д “Өөрөө өөрийгөө зохицуулахад хамаарах зарчим (Principles relating to Self-Regulation)-уудыг тодорхойлж зохицуулсан байна. Өөрөө өөрийгөө зохицуулагч энэхүү байгууллага нь бүхий л үйл ажиллагаагаа дүрмийн хүрээнд удирдан зохион байгуулах болон хянах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Дэлхийн олон улс оронд явагдсан захиргааны шинэчлэлийн нэг зорилго нь төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа инновацийг нэвтрүүлэхэд бэлэн байх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх явдал байсан бөгөөд төрийн удирдлагын хувийн хэвшил, эдийн засгийн салбарын тэргүүлэх туршлагаас нэвтрүүлсэн шинэ технологи нь аутсорсинг билээ. “Аутсорсинг” гэдэг үг нь англи хэлний “outsourcing” буюу гадаад орчноос нөөц эрж хайх гэсэн утгатай үг. Эдийн засгийн салбарт аутсорсинг гэдэг бол тухайн компанийн үйл ажиллагаанд хэрэгтэй ямар нэг ажлыг тухайн ажлыг хийж мэргэшсэн өөр компаниар хийлгэхийг хэлнэ. Сонгодог тодорхойлолтууд:  “Байгууллага өөрийн түргэн хугацаанд гүйцэтгэх ёстой ажлуудыг гадны гүйцэтгэгчийг ашиглан гүйцэтгүүлэх үйл явц” (Филип А. Лапланте)  “Бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ өөрийн боломжоор хийснээс илүү чанартай, хурдан хийлгэхийн тулд гадны гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахыг хэлнэ.” (Ранди Сойфер)44 Харин захиргаа-удирдлагын үйл явцад аутсорсингийг хэрэглэх гэж төрийн үйлчилгээний тодорхой үүргийг шалгаруулалтын үндсэн дээр хувийн хэвшил, орон нутгийн байгууллага, бусад байгууллагаар гүйцэтгүүлэхийг хэлнэ45. Төрийн үйлчилгээнд аутсорсинг дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:  Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, тухайлбал, мэдээллийн шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх,  Төрийн өмчийн барилга, байгууламжийн удирдлага, үйлчилгээг гүйцэтгэх,  Боловсон хүчнийг шилж сонгох, холбооны үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн тооцоо, тооллого хийх,  Төрийн байгууллагын үйл ажиллагааны зардал, төсвийн хөрөнгийн хэмнэлтэд хяналт тавих,  Төрийн удирдлага, захиргааны байгууллага үндсэн үйл ажиллагаандаа гол анхаарлаа хандуулах боломж олгох зэрэг болно. 44 www.biznetwork.mn 45 Административная реформа: решения и проблемы. www.adm.yar.ru

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw