[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 144 шийдвэрээр Холбооны канцлер эсхүл холбогдох орон нутгийн засаг даргад энэ тухай нэн даруй хэвлэлд мэдээлэл өгөхийг үүрэг болгодог. Жич: Үндсэн хуулийн шүүх нь 14 гишүүнтэй (12 гишүүн, дарга, орлогч дарга). Мөн гишүүнийг орлон ажиллах орон тооны бус 6 гишүүн байдаг. Дарга болон орлогч даргыг Холбооны канцлер томилдог. Гишүүд томилогдсоноосоо хойш өмнө нь эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлж болдог. Үндсэн хуулийн шүүхийн гишүүн нь нэгэн зэрэг Холбооны Засгийн газар, холбооны бүрэлдэхүүн орон нутгийн Засгийн газар, үндэсний болон холбооны, бусад гүйцэтгэх, хууль тогтоох байгууллагын гишүүн байж болохгүй. Мөн тус шүүхийн гишүүн аливаа улс төрийн намын албан тушаал хашиж болохгүй. Тайлбар: Цэц гаргасан дүгнэлт шийдвэрээ танилцуулах тухайд ямар нэгэн заалт байхгүй. Шийдвэр гаргасан л бол хэвлэлд нийтлэснээр хүчин төгөлдөр болно. Австрийн Үндсэн хуулийн шүүх нь олон төрлийн чиг үүрэгтэй. Энэ нь хуулиуд Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзвэл манайхтай төстэй боловч ямар асуудлаар шийдвэр гаргаснаасаа хамаарч процедур нь өөр өөр байна. Жишээ нь: өмчлөх эрхтэй холбоотой хэргүүдийг бусад шүүхээр шийдвэрлэж чадаагүй бол авч хэлэлцэнэ. Мөн шүүх хоорондын, холбооны болон орон нутгийн захиргаа хоорондын маргаан, холбооны байгууллагуудын хууль бус тогтоомжуудыг хүчингүй болгох, улсаас байгуулсан гэрээнүүд хууль зөрчсөн зэрэг хэрэг маргааны талаар хэлэлцэж шийдвэр гаргана. Мөн сонгуулийг хүчингүй болгох, европарламентын гишүүний мандатыг хүчингүй болгох, олон улсын хэм хэмжээ зөрчсөн тухай гомдлыг хэлэлцэх, ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллагын, засгийн газрын гишүүн, засаг дарга нар, нийслэлийн захирагч зэрэг албан тушаалтнуудын гэмт хэрэг үйлдсэнд татагдсан тухай хэргүүдийг буруу шийдвэрлэсэн гэх зэрэг хэргүүдийг хэлэлцэж шийдвэр гаргадаг байна. Ерөнхийдөө тус улсын Үндсэн хуулийн шүүхийн чиг үүрэг нь бусад засаглалын байгууллагын гүйцэтгэж болох чиг үүрэгтэй хэтэрхий давхцсан гэж үздэг байна. Дүгнэлт Эдгээр улсын хүрээнд авч үзэхэд Үндсэн хуулийн цэц /шүүх, зөвлөл/-ийн Үндсэн хууль зөрчсөн талаархи маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр нь шууд хүчин төгөлдөр болохоор зохицуулагдсан байх тул уг шийдвэрийг парламентаар дахин хэлэлцэх болон парламентад танилцуулах тухай зохицуулалт байхгүй байна. Польш улсын хувьд Үндсэн хуулийн шүүхийн процедурын явцад шийдвэрийг хүлээн авахгүй буцаах асуудал байх боловч энэ тодорхой заагдсан хугацааны дотор Сьемээс ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр шууд хэрэгжихээр зохицуулагдсан байна. Эдгээр улсын Үндсэн хуулийн шүүхийн хуулийг судлан үзэхэд Үндсэн хуулийн цэц /шүүх, зөвлөл/ нь аливаа хууль зүйн актууд Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэр нь эцсийнх байдаг байна. Зарим улсын эцэслэн гаргадаг бол Үндсэн хуулийн зөвлөл бүхий орнуудад аливаа хууль тогтоомж хүчин төгөлдөр болон мөрдөгдөж эхлэхээс өмнө Үндсэн хуульд нийцэх эсэхэд дүгнэлт гаргах, мөн хүчин төгөлдөр болсон хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж буй эсэх талаар Үндсэн хуулийн шүүхийн адил эцсийн шийдвэр гаргадаг байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw