Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 189 ерөнхий хууль (Auditor-General Act) 1997, Санхүүжилтийн тухай хууль (Appropriation Acts), Иргэний түншлэлийн тухай хууль (Civil Partnership Act) 2004.  Бодлогын баримт бичиг: Виктория хамтын ажиллагааны тухай (Partnerships Victoria) 2000, Нээлттэй өрсөлдөөний бодлого (Open Competition), Албан тайлангын баримтлах бодлого (Mandatory Reporting), Төрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл (Public Works).  Санхүүгийн менежментийн хууль зүйн орчин: Санхүүгийн удирдлага ба хариуцлагын тухай хууль (Financial Management and Accountability Act) 1997 болон хуультай холбогдож гарсан дүрэм, журам, тогтоолууд (Orders, ), Хамтын нөхөрлөлийн орнуудын компани болон тэдгээрийн зохицуулалтын тухай хууль (Commonwealth Authorities and Companies Act) 1997, хуультай холбогдолтой гарсан тогтоолууд (Commonwealth Authorities and Companies Regulations). Викториа мужид хувийн хэвшил дэд бүтцийн салбарт гар бие оролцож, бүтээн байгуулах болсон үеийг цаг хугацааны хувьд 2000 оноос өмнөх болон 2000 оны дараах үе гэж ерөнхийд нь хоёр хуваан авч үздэг байна. 1997 онд үндсэн дараах ажил үйлчилгээнд хуваагдаж байсан:  Замын үйлчилгээ (зам, замын хажуу, явган хүний зам, ус зайлуулах үйлчилгээ, автомашины зогсоолын үйлчилгээ, замын хажуугийн тохижилт болон тэмдгийн үйлчилгээ, гудамжны цэвэрлэгээ)  Талбайн үйлчилгээ (задгай талбай, далайн түрэлтийн үед усанд ордог эрэг хавийн бүс болон модны үйлчилгээ, оршуулгын газар)  Барилгын үйлчилгээ (барилгын үзлэг болон дотоод үйлчилгээ) 2000 оноос хойш дараах ажил үйлчилгээ нэмэгдсэн байна:  Замын үйлчилгээ (орон нутгийн замын энгийн техник үйлчилгээ, ус зайлуулах сувгийн засвар)  Цэвэрлэгээ (бүх ус зайлуулах сувгийн дэд бүтэц, арилжааны болон олон нийтийн задгай талбай, ариун цэврийн газрууд /00/ зэргээс хог цуглуулах)  Цэцэрлэгт хүрээлэн болон замын хажуугийн талбайн үйлчилгээ (бүх орон нутгийн /сүлжээ/ замын хажуу, тоглоомын талбай, амралтын бүс болон галын унтраах зэрэг үйлчилгээ)  Тохижилт болон тэмдгийн үйлчилгээ (замын, цэцэрлэгт хүрээлэнгийн бүх тэмдэг, бүх тохижилт буюу тавилга, шат, явган хүний зам)  Барилгын үйлчилгээ (төрийн өмчийн бүх барилгын дотоод үйлчилгээ болон цаг үеийн үйлчилгээ) 48 2000 оноос өмнөх үеийн үйл явцын онцлог нь балансын гаднах буюу төсвийн болон татварын бус санхүүжилтийн эх үүсвэрийг хайж олох, хувийн хэвшлийн байгууллагуудын өрсөлдөөнт болон үр ашигтай ажиллах чадварын итгэлцлийг бий болгоход анхаарсан байна. 2000 оноос хойш ТХХТ-ийн үе нь олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн “мөнгөний үнэ цэнэ”-ийг бий болгох баримжаатай, эрсдлийг эрчимжүүлэн шилжүүлэх тал дээр голчлон анхаарч ирсэн байна. 2000 онд гарсан “Partnerships Victoria” бодлогын баримт бичиг нь хамтын хэлэлцээр хийхийн өмнөх шийдвэр гаргалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулах, төслийн менежмент, мониторинг ба хяналтын хийх асуудлыг багтаасан цогц заавар журмуудыг анхлан тодорхойлжээ. Түүнээс хойш уг удирдамжийг байнга сайжруулан шинэчилж, хэрэгцээт жишээ хэв загваруудыг багтааснаараа цаг үетэйгээ нийцэж Австралийн бусад мужуудын хувьд төдийгүй олон улсын түвшинд стандарт, үлгэр дууриалал болон хэрэглэгддэг байна. Викториа мужийн Хамтын Ажиллагааны арга барилын салшгүй гол санаа нь Засгийн газар актив хөрөнгө худалдан авч байгаа бус, харин зөвшөөрөгдсөн чанартай, тоо хэмжээтэй, тогтоосон 48 www.econ.mq.edu.au

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw