[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 112 СОНГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНЫ ОНОЛ, АРГА ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, ЗОХИСТОЙ ХУВИЛБАРЫГ СОНГОХ ЗАРЧИМ / Харьцуупсан судалгаа-мэдээлэл I Ц.Товуусүрэн а/ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ Сонгуулийн тогтолцоо буюу санал хураах тогтолцоо гэдэг нь сонгогч тодорхой хувилбаруудаас өөрийн сонголтыг хийхтэй хопбогдсон харилцаа юм. Сонгуулийн тогтолцоо нь санап хураах, санал тоолох, эцсийн дүнг нэгтгэн тооцох дүрэм журмыг өөртөө агуулж байдаг. Сонгуулийн тогтолцоог судалдаг онолыг сонгуулийн эрх зүй гэж хэлбэр талаас нь тодорхойлж болох бөгөөд түүний цаана улс төр судлал, эдийн засаг, математикийн агуулга оршиж байдаг. ОХУ-д сонгуулийн тогтолцоог өргөн хүрээнд, хязгаарлагдмал хүрээнд гэсэн хоёр түвшинд авч үзэж агуулгыг нь тодорхойлдог. - Иргэнд сонгуулийн эрхийг нээж өгөх, сонгуулийн эрхийн зарчмыг тодорхойлох, хураалтын дүнг нэгтгэж, үр дүнг тодорхойлох зэрэг харилцааг эохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээг бүхэлд нь сонгуулийн эрх зүй гэдэг. Ийм эрх зүйн системийг бүхэлд нь сонгуулийн эрх зүй гэдэг. - Санал хураалтын дүнг нэгтгэн тодорхойлох журмыг сонгуулийн тогтолцооны хязгаарлагдмал хүрээний тодорхойлолт гэж үздэг. 1936 оны Орос улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог өргөн утгаар нь тодорхойлох хүртэл гадаадын улс орнуудын судлаачид сонгуулийн тогтолцоог хязгаарлагдмал хүрээнд тодорхойлж иржээ. Сонгуулийн саналын агуулга, тойргийн хэмжээ, санал хураалтын дүнг мандатад шилжүүлэн тооцох журам, саналаа тухайлсан нэр дэвшигчийн төлөө, эсвэл түүнийг хамруулж байгаа нам, эвсэл /нэрсийн жагсаалт/-ийн төлөө өгөх зэрэг хувьсах чанартай үзүүлэлтүүдийг харгалзан сонгуулийн тогтолцоог дор дурдсанаар ангилдаг. Сонгуулийн тогтолцооны ангилал Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны маш олон хувилбар үйлчилж байгаа бөгөөд тэдгээр нь дотроо олон хувилбартай байгаа юм. Үүнийг хялбарчлан сонгуулийн олонхийг төлөөлөх тогтолцоо, сонгуулийн хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо, сонгуулийн холимог тогтолцоо гэсэн гурван ангилалд авч үздэг. Эдгээрийн алинд ч хамааруулж болохооргүй үл шилжих нэг саналын, хязгаарлагдмал саналын, саналыг дугаарлаж өгөх Бордогийн тооцооны арга гэсэн сонгуулийн тогтолцооны ангилал бас байдаг. 1. Олонхийг төлөөлөх тогтолцоо: Тодорхой нэр дэвшигчээр дамжуулан эрх барих байгууллагыг бүрдүүлдэг тогтолцоог олонхийг төлөөлөх тогтолцоо гэнэ. Олонхийг төлөөлөх тогтолцоо нь харьцангуй олонхийн, багц саналын, намын багц саналын, дараалал тогтоож саналаа өгөх альтернатив саналын, хоёр шатлалтай саналын гэх мэт хувилбаруудтай. Сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигч сонгогдсонд тооцогдох бөгөөд туйлын олонхи /50+1/, харьцангуй олонхи /хамгийн олон санал авсан/, дийлэнхи /2/3/ болон үнэмлэхүй олонхи [3/4]-ийн саналаар сонгогдох гэж ангилдаг. 2. Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо: Нам эвслийн төлөөллөөр дамжуулан сонгуулиар байгууллагддаг эрх барих байгууллагыг бүрдүүлдэг тогтолцоог хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо гэнэ. Нам эвслийн авсан саналын хувьтай мандатын тоо нь уялдаж байх ёстой. Хувь тэнцүүлэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw