Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 114 хамааруулсан эрх зүйн үндсийг "нийтээрээ, чөлөөтэй, шууд нууц" гэсэн зарчмууд гэж үздэг. Иймээс “...шууд сонгох эрхийн үндэс...”-ийг сонгогч саналаа гаргахдаа ямар нэг төлөөллөөр дамжуулж гаргахгүй өөрийн биеэр шууд гэж ойлгоход хүргэдэг болохоос нэр дэвшигчийн төлөө эсвэл нам эвслийн төлөө гэдэгт хамааралгүй гэж нэг мөр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоог сонгохдоо парламентад намуудын тоог нэмэгдүүлнэ гэдгийг ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Ер нь аливаа үзэл бодол гудамжинд илэрхийлэгдэх бус парламент дотроо мэтгэлцээн болж байх нь дээр гэдгийг л зөвшөөрнө гэсэн үг. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд сонгогчдын саналыг бодитоор үнэлж, нийгэмд оршиж байгаа олон ургалч үзэл, янз бүрийн ашиг сонирхол, үнэт зүйлсийг бүрэн тооцох боломжийг нэг танхимд төвлөрүүлдэг нь хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны хамгийн том давуу тал юм. Сонгуулийн хуваарилах тогтолцоог агуулга тапаас нь авч үзвэл:  Сонгогч саналаа шууд, нууц гаргах эрхийн үндсийг бүрэн хангах боломжтой.  Сонгуульд нэр дэвшигчийн талаас нь авч үзвэл нам, эвсэл, нам, эвслээс гаргасан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт, тухайлсан нэр дэшигчийн аль нь ч байж болохоор байна.  Нэг сонгогч-нэг санал гэсэн саналын хувийн жин тэнцүү байх боломжийг бүрдүүлж чадна. Саналын босгыг оновчтой тогтооход онцгой анхаарах нь чухал. Босгыг хэт өндөр тогтоох нь парламент дахь үзэл бодлын телөөллийн тоог хязгаарлаж, олонхийг төлөөлөх тогтолцооныхоос нэг их ялгаагүй болгодог бол хэт доогуур тогтоовол олонхийн телөөлөл тогтохгүй, хамтарч Засгийн газраа байгуулахад хүргэдэг сул талуудтай учир энэ босгыг онож тогтоохоос парламентын ардчиллын хувь заяа шийдэгдэх учиртай. Судалгаанд хамрагдсан 75 улсын сонгуулийн тогтолцооноос харахад 11 улс 5%-иар, 13 улс 5-аас доош хувиар, 6 улс (Лихтенштейн 8%, Румыний депутатуудын танхим 8-10%, ОХУ 7%, Шри Ланк (1/3) 12.5%, Швед тойрогтоо 12%, Турк мужийн түвшинд 10%) 5%-иас дээш босго тогтоосон байхад 45 улсад босго тоггоохгүйгээр сонгуулийн үр дүнгээр хүчинтэй саналын тоонд үндэслэн дор дурдсан томъёоны аль нэгээр нуугдмал босгыг тогтоогоод суудлыг хуваарилдаг байна. Нэлээд улс орнуудад саналын босгыг 5% буюу түүнээс доош тогтоосныг ч анхаарах хэрэгтэй V V Харегийн томьёо К- — : Друпийн томъёо: К-------+1 S S+1 V Имперал квотын томьёо: К =...... К- босго саналын тоо S+2 V- Хүчинтэй саналын тоо S- Мандат(суудал)-ын тоо V Сент Лагийн томъёо: К =....... 2S + 1 V D’Ноndt-ын томъёо: К =.....— ; S+ 1 V Хагенбах Бишхофф-ын томъёо; К= — S+ 1 Харе, Сент Лагийн арга нь суудал хуваарилахад жижиг намуудад илүү тааламжтай байдаг бол Друпийн арга нь том намуудад арай илүү, D’Ноndt-ын арга нь том намуүдад бүр илүү, имперап арга нь хамгийн том намд илүү тааламжтай байдаг байна. Сонгуулийн санал хураасны дараа эдгээр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw