Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 159 Энэтхэг (70), Вьетнам (59), Япон (27), Малайз (22), Индонез (10), Тайван (8), Сингапур (5), Тайланд (3), Хойд Солонос (+), Өмнөд Солонгос (2), Шри Ланк (2), Лаос (2) нийт 7767 хүнд энэ ял оноосноос 11 оронд Хятад (1718), Пакистан (36), Вьетнам (19), Афганистан (17), Хойд Солонгос (15), Япон (15), Индонез (10), Бангладеш (5), Монгол (1), Малайз (1), Сингапур (1) нийт 1838 цаазаар авах ял гүйцэтгэжээ. Хятадад ялын дээд хэмжээ авч байгаа хүмүүс нь шударга шүүхээр шүүлгэж чадахгүй байх, өмгөөлөгчтэй холбоо тогтоож чадахгүй байх, гэм буруугүй гэдэгт нь үл итгэх, шүүх үйл ажиллагаанд улс төрийн оролцоо их, эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрүүлэх зэрэг алдаа, дутагдлууд гарсаар байгааг судалгаанд тэмдэглэсэн байна. Хятадын Хууль зүйн яам болон Ардын дээд шүүх хамтран цаазаар авахуулах хэрэгт оролцох өмгөөлөгчдийн үүргийг тодорхойлсон хуулийн тайлбарыг 2008 оны 5 дугаар сард гаргаснаар шүүхийн байгууллага болон засгийн газрын хяналтад байдаг өмгөөлөгчдийн холбоонд цаазаар авах ялтай хэргүүдэд удирдамжаар хангаж хөндлөнгөөс оролцох эрх олгожээ. Энэтхэгт цаазаар авах ялын хэрэгт мөрдөн байцаах, шүүх, ял оноох болон давж заалдах бүх шатанд дур зоргоороо, дүрэм журмыг үл даган, хууль дүрмийг зөрчих, түүнчлэн цаазаар авах ялыг ихэвчлэн үндэсний цөөнх, ядуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийнхэнд түлхүү хэрэглэж байгааг судлан тогтоожээ. Харин 2008 онд Энэтхэгт нэг ч цаазаар авах ялыг гүйцэтгээгүй боловч 70 гаруй хүнд цаазаар авах ял оноосон байна. 2008 онд цаазаар авах ял гүйцэтгэсэн бүс нутгуудын хоёрдугаарт Ойрхи Дорнод болон Хойд Африкийн улс орнууд (21%) оржээ. Энэ бүс нутгийн Ирак (285), Алжир (200), Египет (87), Иордан (14), Сири (7), Кувейт (6), Баруун Сахар (4), Иран, Саудын Араб зэрэг 10 оронд нийт 609 хүнд цаазаар авах ял оноосноос Иран ( 346), Саудын Араб (102), Ирак (34), Йемен (13), Ливи (8), Егитет (2), Бахрайн (1), Сир (1), Арабын Нэгдсэн Эмират (1) зэрэг 9 оронд нийт 508 цаазаар авах ял гүйцэтгэжээ. Түүнчлэн зарим оронд чулуугаар шидэж алах, дүүжлэх, олон нийтийн өмнө толгойг нь авах зэрэг хамгийн харгис, хүнлэг бус аргуудыг нийт 346 хүн цаазлахад хэрэглэснийг тогтоожээ. Мөн энэ бүс нутгийн зарим орны хувьд насанд хүрээгүй хүн болон эмэгтэйчүүдийг цаазлах, мөн шударга бус шүүхээр шүүгдэх, Африк, Азиас ирсэн ядуучууд, цагаач иргэдэд орчуулга, өмгөөллийн үйл ажиллагаа авах эрхийг нь үл хүндэтгэх зэрэг зөрчил, доголдол нийтлэг байгаа ажээ. 2008 онд Америкт нийт 38 цаазаар авах ял гүйцэтгэсний 37-г нь АНУ, 1-ийг нь ихэр арал болох Гэгээн Киттс ба Невист тус тус гүйцэтгэжээ. 2008 онд Америк тивийн 6 оронд нийт 125 цаазаар явах ял оноосноос: АНУ (111), Тринидад Тобаго(10), Багамын арлууд(1), Гэгээн Киттс ба Невист (1), Гэгээн Винсент ба Гренадс (1) ба Ямайка(1) тус тус байна. АНУ цаазаар авах ялаас ангижрах чиг хандлага руу шилжиж байгаа хэдий ч 2008 оны байдлаар Америк тивд цаазаар авах ялыг гүйцэтгэсээр байгаа цорын ганц орон нь байсаар байна. 1995 оноос хойш энэ ялыг гүйцэтгэсэн жилүүдтэй харьцуулахад 2008 онд АНУ-д цаазаар авах ялын гүйцэтгэл буурчээ. Мөн АНУ дахь цаазаар авах ялыг дарангуйлал, ялгаварлан гадуурхал, шүүхийн алдаатай багагүй холбоотой байдаг хэмээн хүний эрхийн талаархи тайлан илтгэлүүдэд тэмдэглэжээ. Тухайлбал, 2008 онд 4 эрэгтэй гэм буруугүй нь тогтоогдож цаазаар авахуулах ялаас чөлөөлөгдсөн бөгөөд ингэснээр1975 оноос хойш цагаадсан хүний тоо 120 болсон байна36. 36 Death sentences execution 2008. http://www.amnestyusa.org-abolish-annual_report

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw