Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 3 боловсронгуй болгох асуудлууд” сэдэвт судалгааны ажлыг Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачдын баг гүйцэтгэв. Судалгааны зорилго: Энэхүү судалгаа нь Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөлд дүн шинжилгээ хийх, Үндсэн хуулийн (1992) зарчимд нийцүүлэн нийслэл хотын статус, онцлох чиг үүрэг, түүний удирдлага, үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, зарим улс орны туршлагыг харьцуулан судалж, санал, дүгнэлт гаргахад чиглэгдсэн болно. Судалгааны зорилтууд:  Нийслэл, түүний онцлог чиг үүрэг, удирдлага, үйл ажиллагааны зарчим  Нийслэл хотын эрх зүйн зохицуулалт, статус, нутгийн захиргаа болон нутгийн удирдлагын эрх зүйн орчны талаархи бусад орнуудын туршлага  Нийслэл, дүүрэг хорооны удирдлага болон шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх, үүрэг, хоорондын холбоо, харилцан хамаарал, нийслэлийн асуудлаархи Улсын Их Хурал болон Засгийн газрын бүрэн эрх, тэдгээрийг хуульчилсан байдал  Нийслэлийн оршин суугчийн эрх үүрэг  Нийслэлийн эдийн засгийн эрх мэдэл, өнөөгийн байдал, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломж /төсөв, татвар, өмч, газрын харилцаа, чөлөөт бүс/  Нийслэлийн удирдлагаас иргэд, аж ахуйн нэгж болон төрийн захиргааны төв байгууллагатай харьцах асуудал Судалгааны аргачлал:  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн агуулга, мөн чанар, онцлогын харьцуулалт, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх  Бичиг баримтын судалгаа Энэ хүрээнд:  Нутгийн удирдлагын асуудалтай холбоотой ном, материал, судалгааны тайлангуудад анализ хийсэн  Бусад орнуудын туршлага, цуглуулсан мэдээлэлд нэгдсэн боловсруулалт хийсэн  Судалгааны материалыг нэгтгэн дүгнэж, судалгааны тайлан бичсэн Судалгааны дүгнэлт:  Гадаад орнуудын нийслэлийн эрх зүйн зохицуулалтаас үзэхэд зарим улс оронд “Нийслэлийн статусын тухай хууль” тусгайлан үйлчилж байна, зарим орнуудад нутгийн удирдлагын тухай хуулиар нийслэлийн эрх зүйн зохицуулалтын гол үндсийг нь тогтоогоод, тухайн нийслэл хотын Дүрмээр нарийвчлан зохицуулснаар нийслэлийн статус тодорхойлогдож байна. Хуулийн төслийн зарим заалтуудыг хотын дүрмээр зохицуулах боломжтой.  Мөн бусад улсын туршлагаас үзэхэд тухайн хот зөвхөн хот гэдэг утгаараа биш нийслэл хотын хувьд чиг үүргээ гүйцэтгэхэд нь засгийн газар, нийслэлийн хоорондын харилцааг хуулиар эсхүл “хамтын ажиллагааны талаархи хоёр талын гэрээ”-ээр зохицуулдаг ба эдгээр нь нийслэлд эдийн засгийн баталгааг бий болгож нийслэлийг хөгжүүлэхэд болон нийслэлийн зорилтыг хэрэгжүүлэхэд гарсан зардлыг нөхөн олгох боломжийг бүрдүүлдэг байна.  Зарим орнууд нийслэл хотын Дүрэмдээ Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналт, шалгалтын эрх, үүргийг маш тодорхой заасан байна. Тухайлбал, хяналт, шалгалт хийх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw