Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 113 хуваарилах тогтолцоо нь жагсаалт /нээлттэй ба хаалттай/-ын, шилжих бололцоотой нэг саналын гэх мэт олон хувилбартай. Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоонд:  нам эвслүүдэд суудал хуваарилах тооцоо нь давуу тал олонтой ч зарим талаар хүндрэлтэй  ихэнхи тохиолдолд сонгуулийн босго тогтоох замаар суудлыг хуваарилдаг  сонгуулийн босгыг ихэнхидээ тухайн тойрог /улсын хэмжээнд/-ийн сонгуулийн хучинтэй саналын тоог мандатын тоонд харьцуулж тодорхойлдог  намын нэрийн жагсаалтаас хэдэн хүнд мандат хуваарилагдах вэ гэдэг нь босго саналын тоо тухайн намын авсан саналын тоонд хэд дахин багтаж байгаагаар илэрхийлэгдэнэ.  үлдэгдэл саналыг хэрхэн хуваарилах нь хамгийн том асуудал. 3. Сонгуулийн холимог тогтолцоо: Олонхийг төлөөлөх, хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны аль алиных нь шинжийг агуулдаг. Энэхүү тогтолцоог холимог хувь тэнцүүлсэн, зэрэгцээ /паралель/ гэж ангилж болно. Холимог хувь тэнцүүлсэн тогтолцоонд сонгогчдын өгсөн саналаар хоёр өөр тогтолцооны суудал хуваарилах аргыг хэрэглэдэгээрээ онцлог юм. Зэрэгцээ (паралель) саналын арга нь сонгогч олонхийг төпөөлөх хэсэгт 1 санал, хувь тэнцүүлэн хуваарилах хэсэгт нэг санал өгдөгөөрөө ялгаатай. Сонгуулийн янз бүрийн тогтолцооны эцсийн үр дүн нь олон янз байж болох бөгөөд ялангуяа илэрхий олонхи байхгүй тохиолдолд бүр ч илүү мэдрэгддэг. Иймээс сонгуулийн тогтолцоог сонгохдоо хэлбэр талаас нь биш агуулгаар нь авч үзэхийг онолын талаас нь шаардах болжээ. Сонгуулийн тогтолцооны агуулгад дор дурдсан хүчин зүйлүүдийг зайлшгүй тооцох хэрэгтэй байдаг. Үүнд; 1. Сонгуулийн тогтолцооны агуулгад - саналаа илэрхийлэх хэлбэр - санал адил жинтэй байх шаардлага - саналын босго тогтоох арга - сонгуурийн тойрог, сонгогчид хамаарах үндэсний болон хүйсийн онцлогийг тооцож үзэх шаардлага 2. Олон ялагчдыг тодруулах арга - хувь тэнцүүлэн хуваарилах арга -хагас хувь тэнцүүлэх арга - холимог тогтолцооны арга 3. Ганц ялагчыг тодруулах арга - нэг болон дараалалд оруулсан саналын арга - шилдгийг тодруулах олон шатлалтай саналын арга - зэрэглэх саналын арга /саналаа дугаарлаж, хэлэлцүүлэгтэй санал өгөх/ - нэг ялагчийг шалгаруулах үнэлгээний шалгуур зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Сонгуулийн олонхийг төлөөлөх тогтолцоогоор 5 удаагийн сонгууль явуулж, түүний давуу болон сул талыг амьдрал дээр мэдэрч, энэ тогтолцоог халах хувилбарыг УИХ бүхэлдээ хүлээн зөөшөөрөх уур амьсгал бүрэлдсэн учраас олонхийг төлөөлөх тогтолцооны талаар үүгээр хязгаарлаж, хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны талаар илүү дэлгэрэнгүй авч үзэх нь зүйтэй гэж үзлээ. Харин олон нийтийн дунд тэр дундаа УИХ-ын гишүүдийн дотор ч Үндсэн хуульд заасан "...гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно" гэж заасныг "гишүүний төлөө саналаа гаргахгүйгэзр намын төлөө саналаа өгвөл шууд бус болно" гэж тайлбарладагаасаа бүрэн татгалзах хэрэгтэй. Үүнээс татгалзах үндэслэл нь сонгуулийн эрх зүйн судлалд сонгогчид

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw