[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 170 ТӨРИЙН АЛБАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД НИЙГМИЙН АУДИТЫН ҮҮРЭГ /Харьцуулсан судалгаа/ А.Пагма/МА/ АГУУЛГА 1. Удирдтгал 2. Нийгмийн аудитын тухай ойлголт 3. Нийгмийн аудитын зорилго, арга зүй, үндсэн зарчим 4. Төрийн захиргаан дахь нийгмийн аудитын үйл явц 5. Нийгмийн аудитын үзүүлэх үр өгөөж 6. Нийгмийн аудитын эрх зүйн зохицуулалт, түүнийг хэрэгжүүлсэн зарим орны туршлага 7. Дүгнэлт 8. Ашигласан материал УДИРТГАЛ УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингийн захиалгаар “Төрийн албаны үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд нийгмийн аудитын үүрэг” сэдэвт судалгааны ажлыг УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн референт-шинжээч А.Пагма гүйцэтгэв. Захиалагчаас ирүүлсэн судалгааны сэдэв нь төрийн албаны үйлчилгээний чанар, үр ашиг, хүртээмжийг дээшлүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог хангах тухай өргөн хүрээний асуудлыг хамарсан байсан тул ТББХ-ны референт З.Нямцогттой уулзан судалгааны сэдвийн хүрээг тодруулсаны үндсэн дээр төрийн албаны үйлчилгээний үнэлгээнд нийгмийн аудитын аргыг хэрэглэх тухай асуудлыг уг судалгааны объект болгон авч үзэхээр тогтсон болно. Судалгааны зорилго: Энэхүү судалгаа нь байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, хүртээмжийн талаархи нийгмийн аудит хэмээх харьцангуй шинэлэг санхүүгийн бус, олон нийтийн оролцоо бүхий хяналт, шинжилгээний аргын тухай ойлголт, мөн чанар, зарчим, арга зүйн талаар тодруулж, эрх зүйн зохицуулалт, зарим оронд хэрэгжүүлсэн туршлагын талаар харьцуулан судалж, дүгнэлт гаргахад чиглэгдсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw