Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 32 1. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Нэкбтхуул-н шинэчилсэн найруулгын төслийн зүйл заалтын харьцуулалт Одоогийн мөрдөгдөж буй хуулийн зохицуулалт Хуулийн төслийн зохицуулалт /УИХ-д өргөн барьсан шинэчилсэн найруулга/ Нэгдүгээр бүлэг. Хуулийн нийтлэг үндэслэл, зорилт, нийслэлийн удирдлагын үндсэн зарчим, нийслэлийн онцлог чиг үүрэг, нутаг дэвсгэр эдэлбэр газрын талаар Хуулийн бүтэц 5 бүлэг 23 зүйлтэй. 6 бүлэг 32 зүйлтэй. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэлийн /цаашид "нийслэл" гэх/ чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын эрх хэмжээ, онцлог, нийслэлээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлж, энэ явцад үүсэх харилцааг зохицуулахад оршино. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл /цаашид "нийслэл" гэх/-ийн онцлог чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын бүрэн эрх, нийслэлийн оршин суугчийн эрх, үүрэг, нийслэлийн удирдлагаас оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллага болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Нийслэлийн оршин суугчийн эрх үүргийг нэмж оруулсанаар нийслэлийн хөгжилд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг тодорхой болгох зорилготой. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Нийслэл, түүний чиг үүрэг Нийслэл нь хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот мөн. Нийслэл нь засаг захиргааны хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд 4.2.Нийслэл нь хуулиар олгосон чиг үүрэг, өмч хөрөнгө, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw