[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 90 Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх Хотын өсөлтийн өнөөгийн бодит нөхцөл, хөгжлийн түвшин, ирээдүйн шаардлагыг харгалзан НИТХ-аар шийдвэрлүүлэх ажлын цар хүрээ өргөжиж, шийдвэрлэх ажиллагаа нэмэгдэж байгаа нь НИТХ-ыг байнгын ажиллагаатай байхаар тусгасан. НИТХ-ын дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн адил баталгаагаар хангахаар төсөлд тусгагдсан байна. Дөрөвдүгээр бүлэг. Нийслэлийн эдийн засаг, өмч, төсөв, санхүү Нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс Нийслэлийн эдийн засгийн үндэс 16.1.Нийслэлийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, ой, ус, ургамал, амьтан, байгалийн бусад нөөц баялаг, нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоос бий болсон хуримтлал, албан татвар, төлбөр хураамж болон татварын бус орлого, нийслэлийн сангийн хөрөнгөөс бүрдэнэ. Их хотын захиргааны орлого: 23 дугаар зүйл. Их хотын захиргааны орлогод дараахь орлого хамаарна. Үүнд: - Нэгдсэн төслийн татварын орлогоос дүүргийн болон анхан шатны захиргааны олгосон хувиас Засгийн газрын тогтоосон хувийн хэмжээнд олгох хувь, - Их хотын хилийн цэс нэгдсэн төсвийн татварын орлогын нийлбэр дүнгээс Сангийн яамны тооцоогоор их хотын захиргаанд оруулах 5 хувь, - 2465 дугаартай Хотын захиргааны орлогын тухай хуульд заасан хувь, их хотын захиргааны авах морьны уралдаан болон хамтын бусад бооцооноос авах татварын 20 хувийг хамтын бооцоот уралдааныг хийсэн газрын захиргаанд, 30 хувийг хүн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw