Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 23 2.3.4.Нийслэлийн эрх зүйн байдлын байдлын тухай хуулийн төсөлд газрын харилцааны эрх зүйн зохицуулалтын талаар Хуулийн төсөлд газар, газрын харилцаатай нарийвчилсан зүйл, заалт байхгүй бөгөөд газрын харилцаатай холбогдох нарийвчилсан зохицуулалтыг Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай зэрэг хуулиар зохицуулсан байдаг. Хуулийн төслийн заалт Санал 10 дугаар зүйл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн бүрэн эрх 10.7.8-д газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах Газрын тухай хуулийн 20.2 дугаар зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг нарийвчлан тодорхой тусгасан байдаг. 20.2.1. нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах; 20.2.2. газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах; Тодорхой саналгүй 10.7.9. Газрын тухай хуулийн 21.2.3-т заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх; Газрын тухай хуулийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшилын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг болгох шаардлагатай болно. 18.5.Нийслэл нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу хууль тогтоомжид нийцүүлэн гадаад улс болон аймаг, сумын нутаг дэвсгэрт нийслэлийн төлөөлөгчийн газар байгуулж болно. “Нийслэлийн төлөөлөгчийн газар” гэдэг ойлголт нь тодорхойгүй байна. Манай улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хувьд нийслэлийн төлөөлөгчийн газрыг хэрхэн байгуулах, эрх бүхий байгууллагаас /эрх бүхий байгууллага гэдэгт нийслэлийн хувьд ямар субьект байх вэ?/ ямар зөвшөөрлийг авч байгуулах талаар ямар ч эрх зүйн зохицуулалтгүй болно. Хуулийн этгээдийн хувьд төлөлөөгчийн газраа байгуулах талаар хуульчлагдан зохицуулагдаж байгаа бөгөөд харин Нийслэл хотын хувьд нь энэ талаархи эрх зүйн зохицуулалт байхгүй болно. Мөн түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.” гэж заасаг байдаг. Иймд хуулийн төслийн 18.5 заалтыг хасах саналтай байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw