[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 157 1.3. Хүний эрхийн Европын конвенцийн 6 дугаар Протокол Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенцийн цаазаар авах ялыг халах талаархи заалтыг хэрэгжүүлэхээр Европын зөвлөлөөс 1982 онд батлан гаргасан баримт бичиг. Энэ нь энх тайван цагт цаазаар авах ялыг халахыг хангадаг боловч оролцогч улс дайны болон дайн бүхий байдлын цагт энэ ялыг хэрэглэх боломжтой ажээ. 2008 оны байдлаар уг Протоколд Хүний эрхийн Европын конвенцид оролцогч 46 орон уг Протоколд оролцогч орон33, ОХУ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. 1.4. Хүний эрхийн Европын конвенцийн 13 дугаар Протокол Энэхүү баримт бичгийг Европын зөвлөлөөс 2002 онд батлан гаргажээ. Энэ нь цаазаар авах ялыг бүхэлд нь халах буюу дайны болон дайн бүхий байдлын цагт ч хэрэглэхийг хориглодог байна. 2008 оны байдлаар уг Протоколд оролцогч 40 орон34, гарын үсэг зурсан 5 орон байна. (Армени, Итали, Латви, Польш, Испани) Цаазаар авах ялыг халах тухай олон улсын дээрхи үндсэн баримт бичгүүдээс гадна 2008 оны 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассемблей цаазаар авах ялаас түр хугацаагаар түдгэлзэхийг уриалсан хоёр дахь тогтоолоо батлан гаргажээ. НҮБ-ын нийт гишүүн орнууд хамтран цаазаар авах ялаа түр зогсоохыг уриалсан тогтоолыг баталсан нь нийт улс орнууд болон бүс нутгийн хэмжээнд зарим чухал алхам хийхэд зохих түлхэц болж байна. Жишээ нь, Африкийн Хүний эрхийн хорооноос цаазаар авах ялыг хэрэглэж байгаа Африкийн улсуудад хандан бүс нутгийн хэмжээнд энэ ялыг халах чиглэлийг баримтлан цаазаар авах ялын гүйцэтгэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэхийг уриалсан байна. Мөн Арабын иргэний нийгэм, Арабын орнуудын холбоо, НҮБ-ын Хүний эрхийн дээд коммиссарын газар ба түүнчлэн олон улсын төрийн бус байгууллагуудын (Эмнести Интернэшнл г.м) төлөөлөгчид 2008 оны 5 дугаар сард Египетэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2007 оны 62/149 тоот тогтоолын хэрэгжилтийн тухай хэлэлцэж, цаазаар авах ялыг аажимдаа халах, 18-аас доош насныханд энэ ялыг оноохгүй байхын тулд бодит алхамыг авч хэрэгжүүлэхийг Арабын орнуудаас уриалсан хамтарсан тунхаглал гаргажээ. Түүнчлэн 2010 оны 10 дугаар сард болох НҮБ-ын 65 дахь удаагийн Ерөнхий Ассамблейн чуулганд цаазаар авах ялыг түр зогсоох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2007, 2008 оны хоёр тогтоолын хэрэгжилтийн талаар Ерөнхий нарийн бичгийн даргын тайланг хэлэлцэх юм. 2010 оны 2 дугаар сард Женев хотноо болсон “Цаазаар авах ялын эсрэг дэлхийн 4 дүгээр конгресс” –оос дараах 5 зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд: 1. Иргэний нийгмийн байгууллагууд болон улс орнуудын төр, засгийн газрын цаазаар авах ялын эсрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх 33 Албани, Андорра, Армени, Австри, Азербайжан, Белги, Босни Герцеговин, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Гїрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Македони, Мальт, Молдав, Монако, Монтенегро, Голланд, Норвеги, Польш, Португаль, Румын, Сан Марино, Серб (Косовог оролцуулан), Словак, Словени, Испани, Швед, Швейцар, Турк, Украйн, Их Британи 34 Албани, Андорра, Австри, Белги, Босни Герцеговин, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Гїрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Лихтенштейн, Литва, Люксембург, Македони, Мальта, Молдав, Монако, Монтенегро, Голланд, Норвеги, Португаль, Румын, Сан Марино, Серб (Косовог оролцуулан), Словак, Словени, Швед, Швейцар, Турк, Украйн, Их Британи
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw