[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 131 УЛС ТӨРИЙН СОНГУУЛИЙН НӨЛӨӨГӨӨР ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ӨӨРЧЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ, ХАНДЛАГА /Харьцуулсан судалгаа/ С.Дорждагва СУДАЛГААНЫ ЗАХИАЛГА: Улс төрийн сонгуулийн үр дүнд төрийн албан хаагчдын тодорхой хэсэг нь чөлөөлөгдөх болон өөрчлөгддөг жишиг олон улсын практикт байдаг эсэх, Монгол улсад энэ үйл явц ямар байгаа талаар тодруулах, мөн энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулдаг эсэх талаар дүгнэлт гаргах, харьцуулан судлах. Уг захиалгын хүрээнд холбогдох кейс, мэдээллийг эрэн хайлт хийсэн боловч уг захиалгад тохирох албан ёсны тоон мэдээлэл олдоогүй тул зарим орны туршлага болон онолын асуудлын хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэв. 1. Төрийн албаны өөрчлөлт, хөдөлгөөний байдал (бусад орнуудад) Сэдвийн хүрээнд дэлхийн улс орнуудын төрийн албаны тогтолцоо болон зарим улс орнуудын (түүний дунд төв Азийн хуучин социалист орнуудын) Төрийн албаны тухай хуулиудыг харьцуулах замаар баримт материалд дүн шинжилгээ хийв. Улс орон бүрийг дэлгэрэнгүй авч үзээгүй болно. Улс орон бүр төрийн албаны бодлогоо өөрийн уламжлал соёл, засаглал, хүний хөгжилдөө тохируулан онцлог байдлаар явуулдаг байна. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж өөрчлөлт, хөдөлгөөн оруулах асуудал Төрийн захиргааны албан хаагчид12-ын хувьд нилээд маргаантай байдаг. Энэ асуудал нь олон улсын практикт дараахь чиг хандлага байна гэж дүгнэж болохоор байна. Үүнд: 1. Тухайн байгууллагын удирдлага, сайд нар (Яам, Нутгийн захиргааны байгууллагууд) нь сонгуулийн үр дүнд өөрчлөгдөхөд тухайн байгууллагын албан хаагчдын тодорхой хэсэг нь мөн дагаж солигддог. Өөрөөр хэлбэл, удирдах болон гүйцэтгэх албан хаагчдын аль аль нь хамрагдана гэсэн үг. (Удирдлагаа дагаж багаараа өөрчлөгдөх хандлага) 2. Сонгуулийн үр дүнгээр удирдлага солигдоход тухайн байгууллагын удирдах албан тушаалтан (Төрийн нарийн бичгийн дарга, Тамгын газрын болон газар, хэлтсийн дарга нар) солигдож гүйцэтгэх албан тушаалтан нь хэвээр үргэлжлэн ажилладаг. 3. Төрийн Улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчид сонгуулийн үр дүнд ямар нэгэн хөдөлгөөн ордоггүй хууль Монгол улсад үйлчилж байна. Монгол улс төрийн албан хаагчдаа улс төрийн намаас түдгэлзүүлэх хууль гаргасан. Энэ бол Англи улсын туршлага юм. Англид төрийн албан хаагч намын гишүүн байх нь хориотой төдийгүй тэднийг халж, солихыг зөвшөөрдөггүй бол Скандинавын орнуудад төрийн албан хаагч гэсэн статус байхгүй, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын харилцааг тарифын гэрээгээр зохицуулдаг. Төрийн албаны тогтолцооны хувьд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан төв Азийн улс орнуудын тогтолцоо манай улстай төстэй байна. 12 Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулинд тодорхойлсоноор “Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч” юм. Төрийн Албаны тухай хуулийн 11.2. дахь заалт.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw