Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 135 Дээрхи статистикаас харахад сонгуулийн дараагийн жил буюу 2005 онд удирдах ажилтны хөдөлгөөн эрс нэмэгдсэн дүн гарчээ. Энэ байдал сонгуулийн бүрэн эрхийн сүүлийн жилүүд болох 2006-2007 онд багасаад эргээд 2008 онд сонгууль явагдсаны дараа оны төгсгөлөөс өсөх хандлага гарсан байна. 2009 оны дүнг одоогоор Төрийн албаны зөвлөл эмхтгэж байгаа тул энэ судалгаанд ашиглах боломжгүй байлаа. Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтнүүдийн албан бус тайлбараар энэ тоо мөн л өсч гарах (дээрхи графикт тасархай зураасаар дүрслэв) хандлагатай. Манай улсын яамдын төрийн нарийн бичгийн дарга нар улс төрийн сонгуулийн нөлөөгөөр хамгийн их солигддог гэж эрдэмтэн судлаачид үздэг. Энэ албан тушаалын өөрчлөлт, хөдөлгөөнийг хавсралтаар үзүүлэв. Герман, Япон улсад төрийн албаны шалгалтыг Улсын тусгай комисс авдаг. Шалгуурын оноонд хүрвэл ажилд орох эрх нээгдлээ гэсэн үг. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын даргын тодорхойлолт эсвэл түүнээс илүүтэйгээр хамт олны зөвлөлийн тодорхойлолтыг их анхааралтай авч үзэх нь шударга ёсонд нийцнэ, тухайн хүнийг хамт олон нь л шударгаар үнэлнэ гэсэн зарчим байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдийн тоо болон нээлттэй зарлаж байгаа орон тооны хэмжээ өссөн байна. Хүснэгт №3 Төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүн Он Зарлагдсан ажлын байр Шалгалт өгсөн хүний тоо Шалгалтанд тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн хүний тоо Хувь Нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс ажилд орсон хүний тоо Хувь 1996 265 503 358 71.2% 270 75.4% 10 200 64 27 65 10 182 59 27 65 10 150 57 27 65 2 43 15 8 18 0 50 100 150 200 250 2004 2005 2006 2007 2008 Нэр дэвшүүлсэн хүний тоо Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргасан хүний тоо Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон Зарлагдсан албан тушаалд томилогдсон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw