Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 19 Үүрэг, хариуцлагын зөрчил Орон нутгийн захиргааны шуурхай ажиллагааг нэмэгдүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх Тодорхой бус байдал Иргэдийн оролцоо, ил тод байдал Монгол Улсын орон нутгийн татварын эрх зүйн орчны өнөөгийн байдал. Төсвийн тухай хуулинд (2002) төсвийн бүрдэл хэсгүүдийг тодорхой заасан байдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас баталсан, Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах орон нутгийн төсөвтэй байна. Орон нутгийн төсвийн орлогыг аймаг, нийслэл болон сум, дүүрэг гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Баг, хороо нь бие даасан төсөвгүй сум, дүүргийн төсвөөс санхүүждэг. Татварын ерөнхий хуульд (2008) зааснаар тогтоосон төрөлд нь орон нутгийн албан татвар, хураамж, төлбөрүүд багтсан бөгөөд эдгээр нь зөвхөн тухайн засаг захиргааны нэгжийн төсөвт орж түүнээс санхүүжигдэх үйл ажиллагаанд зарцуулахаар тусгасан. Татварын ерөнхий хуулийн 7.4-т зааснаар орон нутгийн 16 төрлийн албан татвар байх бөгөөд тэдгээрийн хувь хэмжээг УИХ-аас тогтооно. Засгийн газар болон аймаг, нийслэлийн ИТХ нь УИХ-аас баталсан хязгаарт багтаан зарим төрлийн татварын хувь хэмжээг тогтооно. (Хүснэгт 2.) Хүснэгт 2. Орон нутгийн татварын төрөл, хувь, хэмжээ, тэдгээрийг тогтоох субъект УИХ-аас хувь хэмжээг тогтоодог орон нутгийн татваруудын төрөл Хувь хэмжээг Засгийн газар тогтоодог Хувь хэмжээг Аймаг, нийслэлийн ИТХ тогтоодог Орон нутгийн татварын орлого Аймаг, нийслэл Сум дүүрэг Татварын ерөнхий хуулийн 7-8-р зүйлүүд Албан татвар: 1. хувь хүний орлогын  2. орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын  3. бууны  4. үл хөдлөх эд хөрөнгийн  5. авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн  6. нийслэл хотын  7. нохойны 8. өв залгамжлал, бэлэглэлийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw