[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 142 2. Франц Улс Франц Улсын 1958 оны 5 дугаар Үндсэн хуулиар Үндсэн хуулийн зөвлөлийг байгуулсан байна. Уг зөвлөл нь Үндсэн хуулийн шүүхийн онцлог бүхий өөрийн онцлогтой. Учир нь Франц Улсын Үндсэн хуулийн зөвлөл нь хүчин төгөлдөр болоогүй байгаа нормыг /А priori хяналт/ авч хэлэлцдэгээрээ бусад Европын орнуудаас онцлогтой юм. Франц Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль зөрчсөнийг тунхагласан аливаа нэг актыг нийтлэхгүй ба дагаж мөрдөхгүй”, 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн зөвлөлийн шийдвэрийг давж заалдах боломжгүй. Энэхүү шийдвэрийг Үндсэн хуулийн байгууллага, захиргаа болон шүүх байгууллага дагаж мөрдөх ёстой” гэжээ. /Үндсэн хуулийн зөвлөл нь гаргасан шийдвэрийнхээ эсрэг аливаа хандлагыг хүлээн авахаас татгалздаг байна/ Үндсэн хуулийн зөвлөл нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаархи хяналтыг хууль болон олон улсын гэрээг нийтлээд мөрдөж эхлэхээс, дотоод дэгийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө хийх шаардлагатай байдаг. Үндсэн хуулийн зөвлөлд хууль болон олон улсын гэрээг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар өргөдөл гаргаснаар уг хууль болон олон улсын гэрээг нийтлэх болон дагаж мөрдөх асуудлыг түдгэлзүүлдэг бөгөөд Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн заалтыг хэрэгжүүлэхээс татгалздаг ба хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн бол уг хуулийг бүхэлд нь нийтлэхгүй. Харин хуулийн зарим нэг заалт Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг хасч нийтлэх ба эсхүл парламент руу эргүүлэн илгээдэг. Францын Үндсэн хуулийн зөвлөл нь шүүн таслах чиг үүргийнхээ хажуугаар зөвлөх, хяналт тавих чиг үүрэг бүхий дээд шүүх юм. Тус улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хяналтын нэг хэлбэр нь /А priori/ хийсвэр /абстракт/ нормын хяналт юм. А priori хяналтаар Үндсэн хуулийн шүүгч хуулийн улс төрийн процессийн үед байхад нь оролцож норматив бүтээгдэхүүний процесст ордог байна. Органик хууль болон дотоод дэг хэвлэгдэн нийтлэгдэхээс өмнө Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх талаар хяналт тавьдаг. Үндсэн хуулийн зөвлөл нормыг Ерөнхий сайд эсхүл холбогдох танхимын даргын хүсэлтээр хяналтыг хэрэгжүүлдэг байна. Үндсэн хуулийн зөвлөл аливаа нэг хүсэлт болон үндэслэлээс ангид байх бөгөөд шийдвэр нь эцсийнх байж түүнийг бүгд дагаж мөрдөх ёстой байдаг байна. Мөн Франц Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтаас үзэхэд Үндсэн хуулийн зөвлөл нь өөрийн гэсэн нэлээд онцлогтой, түүний шийдвэр нь эцсийнх байдаг тул уг шийдвэрийг аливаа нэг байгууллага авч хэлэлцэх тухай асуудал байдаггүй байна. 3. Испани Улс Испани Улсад Үндсэн хуультай холбоотой хэрэг маргааныг эртний уламжлалтай Үндсэн хуулийн шүүх шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн шүүх нь 9 жилийн хугацаагаар томилогдсон 12 шүүгчээс бүрддэг20. Тэдгээрээс: -4 шүүгчийг Төлөөлөгчдийн Танхим (гишүүдийн дийлэнх олонхийн буюу 3/5-ын саналаар) -4 шүүгчийг Сенат (гишүүдийн дийлэнх олонхийн буюу 3/5-ын саналаар) -2 шүүгчийг Засгийн газар -2 шүүгчийг Шүүх эрх мэдлийн ерөнхий зөвлөл тус тус санал болгож хаан албан тушаалд томилдог.21 20 http://www.tribunalconstitucional.es/en/Pages/Home.aspx 21 Ley Orgбnica 2/1979, de 3 de octubre, del Tribunal Constitucional
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw