[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 14 байгаа “оршин суугчийн татвар” шинжтэй юм. Нэр нь ч “оршин суух зөвшөөрлийн үнэ төлбөр” гэдгээр явж байгаа бололтой юм) 2. Албан хэргээр [монголд] удаан хугацаагаар оршин суугч [гадаадын иргэн] Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу, хүчин төгөлдөр паспорт ... баримт бичигтэй гадаадын иргэн Монгол улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, энэ хуульд заасан үндэслэлийн дагуу Монгол улсад зорчиж, оршин сууж болно. Засгийн газар хоорондын гэрээгээр Монгол Улсад суралцах, ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон тэдэнтэй адилтгах албан тушаал эрхлэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэнийг албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч гэнэ. Албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэний “оршин суух зөвшөөрөл”-30000 төг, түүний сунгалт нь 2 жилд-15000 төг. 3. [Монгол Улсад] түр оршин суугч гадаадын иргэн Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад 30 хоног хүртэл албан болон хувийн хэргээр ирсэн гадаадын иргэнийг зорчигч гэнэ. Зорчигч гадаадын иргэн бүртгүүлэхгүй. Монгол Улсад хувийн хэргээр 90 хүртэл хоногийн хугацаагаар байгаа гадаадын иргэнийг түр ирэгч гэнэ. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 168 дугаар тогтоолоор баталсан ‘’... виз олгох журам‘’-д заасны дагуу, Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн түүнийг зохих ёсоор бүртгүүлнэ. 4. Монгол Улсад оршин сууж байгаа [харъяалалгүй] хүн Ямар нэг улсын гэх хууль ёсны бичиг баримтгүй Монгол улсад оршин сууж байгаа иргэнийг харьяалалгүй хүн гэнэ. Оршин суух зөвшөөрлийг эхний удаад 43000 ₮, сунгалт нь 2 жилд 15000 ₮ Зорчих үнэмлэх нэг удаа-10100 ₮, олон удаагийн зорчих үнэмлэх-11500 ₮ 5. Хувийн хэрэгээр удаан хугацаагаар оршин суугч [гадаадын иргэн] Монгол улсад хувийн хэргээр 90 хоногоос 5 жил хүртэл хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч гэнэ. 6. Монгол улсад байнга оршин суугч гадаадын иргэн Монгол улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар Монгол улсад оршин суугаа гадаадын иргэнийг байнга оршин суугч гэнэ. 7. Суралцагч [гадаадын] Суралцагч бол удаан хугацаагаар оршин суугч мөн. Монгол Улсын их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалтын төвд суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага хийх гадаадын иргэнд зохих журмын дагуу тусгай зөвшөөрөл авдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw