[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 109 31.2. Энэ хуулийн 15.1.4 -т заасныг зөрчиж Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлийн бүсэд оршин суугаагүй иргэнд нийслэл хотын хангамж, үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд үүдэн гарах хохирлыг тухайн этгээд хариуцна. Захиргааны зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэхтэй холбогдож үүссэн харилцааг бие даасан тусгай хуулиар зохицуулдаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн энэ бүлэг заалтыг Захиргааны хариуцлагын тухай хууль руу шилжүүлж болно. Дүгнэлт 1. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, нийслэлийн “... өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор” байх [Үндсэн хуульд онцолж дурдсан] тэр чадамжийг нэмэгдүүлэхийг зорьсон нь төслийн танилцуулга тайлбарт дурдагдсан. Гэхдээ их хот, өөрийн удирдлагын хүрээн дэх хамаг асуудлыг өөр газрын ... дээд газрын хуулиар “заалгаж” шийдүүлэхээр “төлөвлөсөн” нь, эргээд нийслэлийн “өөртөө эзэн байх” хожмын эрх ашигт уршигтай тусах урьдач нөхцлийг бий болгосон байна. 2. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, бүхэлдээ Үндсэн хуулийн алдаа дутагдалд хүлэгдсэн ... холбогдох олон хуулийн эмхтгэл чиглэл рүү хэлбийсэн агуулгатай, үнэндээ, “хот” ба “нийслэл” ухагдахууны чанарын ялгааг ч тодруулж тооцоогүй ... баримт бичиг болжээ. Тийм учраас Үндсэн хуулийн IV бүлгийг янзалтал түүнийг санаачлагчид нь түр буцаах боломжийг авч үзмээр байна. 3. Үндсэн хуулийг өөрчлөх хэцүү. Энэ бол хүнд даваа, том саад юм. Учирсан саад бэрхшээлээс халган тойрч ... бие даасан хуулийн агуулгад “өнгө заслын өөрчлөлт” хийх замаар аргацаах байдалтай явсаар бид олон жилийг үдэв. Доод талдаа, дээд газрын бүтээлч шийдвэрийг хүлээсээр сүүл сүүлдээ бүр цөхөрч, хуулийн төсөлд, үндсэн хуулийн үзэл санааг гуйвуулан гүжирдэх, илт эргэлзээтэй санаа оноо шургуулах, тэгсэнээ мэдэн будилж нүд анин зүтгүүлэх, хуулийн төслийг агуулгын хэмжээг нүсэржүүлэн илэрхий дутагдлын анзаарагдахгүй байх боломжийг ихэсгэх, хэлэлцүүлгийн шатанд өрнөх зарчмын шинжтэй том маргааны сүүдэрт халхлагдсаар “гэм зэмгүй сэм хоцордог жижиг хирнээ уршигт заалтуудын ногоон гэрлээр нэвтрэх” магадлалыг өсгөх ... зэрэг явуур муутай арга руу [санамсаргүйгээр] хальтрах шинжтэй болж ирж байна. Үүнд холбогдох зарим тодорхой жишээг бид өмнө дэлгэрэнгүй дурдсан. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн 13.1-т, «улсын нийслэл-Улаанбаатар, Улаанбаатар бол хот мөн» гэсэн утга санаа [бол] байгаа. Улаанбаатар бол хот юм. Энэ хотод “Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, монголд байгаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн газар төвлөн оршдог”, зөвхөн үүгээрээ тэр монголын бусад хотоос ялгаатай. Түүнийг бусдаас ялгаж нэрлэсэн гол шалтгаан ерөөсөө энэ юм. Энд нэрлэсэн хэдэн байгууллагыг ирээдүйд өөр газар луу шилжүүлж гэмээнэ “нийслэл” нэр тийшээ дагаад явж “одно”. Тэглээ гээд Улаанбаатар хот нүүхчихгүй ... аймаг, сум болоод хувирчихгүй. Дахин тэмдэглэхэд, Улаанбаатар бол эхлээд хот ... дараа нь нийслэл юм. Тиймээс одоо хэлэлцэх гэж байгаа шинэчилсэн найруулгын төслийг “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын ...” гэж нэрлэх боломж байна. Энэ нь, “Нийслэл хотын Засаг дарга бөгөөд УБ бүсийн зөвлөлийн дарга” ... [энэ тэр] гээд жижиг том олон өөрчлөлтийг дэмжсэн алхам болно гэж үзэж байна. 5. Улаанбаатар хотын “нийслэл” гэдэг тодотгол нь, мөн чанартаа, түүний өргөмж нэр, статус юм байна. Одоо хэлэлцэж буй “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь, хэрэг дээрээ, нийслэлийн тухай ч хууль биш, бас зөвхөн Улаанбаатар хотын тухай ч хууль биш, харин монголын “том хотын” тухай хууль юм. Энэ хууль яаж гарахыг, тухайн хуулийн агуулга
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw