[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 158 2. Африк, Ази, Өмнөд Америк болон Карибын орнуудын цаазаар авах ялын эсрэг байр суурийг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг сурталчлах 3. Улс орнуудын цаазаар авах ялын эсрэг хийж буй алхамуудыг дэмжих, уг ялыг бүрмөсөн халахад нь урам зориг, бодит дэмжлэг үзүүлэх 4. Цаазаар авах ялыг халахын төлөөх үндэстэн хийгээд бүс нутгийн, дэлхийн хамтын ажиллагааг өргөжүүлэх 5. Олон улсын түвшинд олон нийтийн санаа бодлыг илүү сонсч, цаазаар авах ял шийтгэгдсэн, мөн хилс хэрэгт баривчлагдан уг ялаар шийтгүүлсэн боловч гэм буруугүй нь нотлогдон цагаадсан хүмүүсийн үгийг сонсч хүмүүст бодитой мэдээлэл өгөх зэрэг зорилтууд оржээ. Цаазаар авах ялыг бүх нийтээр устгахын төлөө санал санаачилга, тэмцэл, хөдөлгөөн дэлхий нийтэд эрчимтэй өрнөсөөр байна. Хоёр. Цаазаар авах ялын дэлхий нийтийн байдал Хүний эрхийг хамгаалахын төлөө кампанит ажил явуулдаг 150 гаруй улс орны 2,2 сая хүнийг эгнээндээ нэгтгэсэн дэлхий нийтийн хөдөлгөөн Эмнести интернэшнл (Amnesty International) нь 1977 оноос эхлэн цаазаар авах ялыг бүх нийтээр халахын төлөө тууштай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаазаар авах ялын дэлхий нийтийн байдлын талаархи судалгааг 2008 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нэгтгэн гаргажээ. Уг судалгаагаар35 дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү хувь нь буюу нийт 138 оронд цаазаар авах ялыг халж, харин 59 орон энэ ялыг хэрэглэж байгаа ажээ. Үүнийг доорхи байдлаар ангилан харуулбал: Бүх төрлийн гэмт хэрэгт халсан 92 Ердийн гэмт хэрэгт халсан 10 Практикт халсан 36 орон тус тус байна. 2008 онд цаазаар авах ялыг хэрэглэж байгаа 59 орноос 25 нь цаазаар авах ялыг гүйцэтгэснийг Эмнести интернэшнл судлан тогтоосноос Хятад (наад зах нь 1718), Иран (346), Саудын Араб (102), АНУ (37), Пакистан (36), Ирак (34), Вьетнам (19), Афганистан (17), Хойд Солонгос (15), Япон(15), Йемен (13), Индонез (10), Ливи (8), Бангладеш (5), Беларусь (4), Египет (2), Малайз (1), Монгол (1), Арабын Нэгдсэн Эмират (1), Бахрейн (1), Бостван (1), Сингапур (1), Гэгээн Киттс ба Невис (1) байна. Энэ нь нийт дүнгээр авч үзвэл 2008 онд 52 оронд 8864 хүнд энэ ялыг оногдуулж, 25 оронд 2390 хүнд уг ялыг гүйцэтгэжээ. Ялын гүйцэтгэлд толгойг нь авах, цахилгаанаар цохиулах, дүүжлэх, хортой тариа хийх, буудах болон чулуудан хороох зэрэг аргыг хэрэглэжээ. Эмнести Интернэшнлийн судалгаанаас үзэхэд сүүлийн таван жилийн туршид цаазаар авах ял гүйцэтгэсэн Хятад, Бангладеш, Беларус, Индонез, Иран, Япон, Хойд Солонгос, Пакистан, Саудын Араб, Сингапур, Вьетнам, Йемен, АНУ зэрэг 13 орон байна. Мөн өмнөх жилүүдийн адил 2008 онд хамгийн олон цаазаар авах ял гүйцэтгэсэн 5 орны тоонд Хятад, Иран, Саудын Араб, Пакистан, АНУ оржээ. Цаазаар авах ялын гүйцэтгэлийг бүс нутгийн байдлаар авч үзвэл: 2008 онд нийт бүртгэгдсэн цаазаар авах ялын гүйцэтгэлийн 1,838 (76%)-ыг Ази тивийн орнууд эзэлж байна. 16 оронд Хятад (7003), Пакистан (236), Бангладеш (185), Афганистан (131), 35 http://www.worldcoalition.org
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw