Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 165  Цаазаар авах ялыг халах, эсэхээ иргэдийнхээ санал асуулгаар, ялангуяа хохирогчдын ар гэрийнхнийх нь саналыг харгалзаж байж шийдэх ёстой.  Цаазаар авсан гүйцэтгэлийн зарим мэдээг ил болгож, цааз тойрсон эргэлзээ, тээнэгэлзээг арилгах ёстой. Мөн цогцсыг хүний ёсоор хөдөөлүүлэх эрхийг төрөл төрөгсдөд нь олгох нь зүйтэй.  Цаазын ялаас амийг нь хэлтрүүлэх нь арга зам биш, гэмт хэрэг үйлдэгдэх болсон учир шалтгаантай биш, үр дагавартай нь тэмцэж байгаа хэрэг. Харин нийгмээ бүхэлд нь хүмүүнлэг, хүний эрхийг дээдэлдэг байлгахын тулд гэмт хэрэг үйлдсэн хойно нь бус, гэмт хэрэг гарахаас өмнө нь тэрхүү хөрс, дэвсгэрийг нь арилгах, ядуурал, гуйланчлал, ажилгүйдэл, архидалт, боловсролын болоод ёс суртахууны хоцрогдол, доголдлыг арилгаж, хүн шиг амьдарч болох нөхцлийг нь бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй юм.  Цаазаар авах ялыг халах нь ардчилсан, хүмүүнлэг талдаа зөв зүйтэй алхам боловч Монгол Улсын иргэний амьд явах, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах хуулиар олгосон эрхийг хөсөрдүүлнэ.  Эрүүгийн нөхцөл байдал хүнд байгаа үед захиалгат аллага нэмэгдэх аюул дагуулж болзошгүй.  Цаазаар авах ялыг хамгийн их эрсдэл дагуулсан ялын хувьд гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон тохиолдолд гагцхүү шүүх оногдуулах, хүний хувь заяа нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн онцгой нөхцөл байдал үүсдэг учраас туйлын хянамгай хэрэглэх хэрэгтэй.  Цаазаар авах ял оногдуулах хэргийн тоог цөөрүүлэх, хэтдээ ялын төрлөөс хасах чиглэл баримтлахыг УИХ 2003 онд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг батлахдаа төрийн бодлогын хэмжээнд тодорхойлсон. Тиймээс цаазаар авах ялыг устгах нь зөв бөгөөд дэлхий нийтээрээ энэ ялаас татгалзаж байгаа чиг хандлагаас Монгол Улс ангид байх учиргүй.  Цаазаар авах ялыг халах хэд хэдэн арга зам байна. Нэгд, санаачлага гаргаад хууль баталж, хуулиар шууд халах арга. Хоёр дахь арга зам нь ард түмнээс санал авч болно. Гуравт цаазлах ял оногдуулахаа багасгаж болно.  Энэ ялаар шийтгэх, түүнийг гүйцэтгэхтэй холбоотой бүхий л харилцааг зөвхөн хуулиар зохицуулж байгаа. Иймд Монгол Улсын Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гүйцэтгэх ажлын тухай, Төрийн нууцын тухай гэх мэт олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай. Хавсралт 1. Цаазаар авах ялыг халсан болон хэрэглэж байгаа орнууд (2008 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар) 1. Бүх төрлийн гэмт хэрэгт халсан орнууд: ( нийт 92 орон, улсын ард энэ ялыг халсан оныг оруулав) Албани 2007, Андорра 1990, Ангол 1992, Аргентин 2008, Армени 2003, Австрали 1985, Австри 1968, Азербайжан 1998, Белги 1996, Бутан 2004, Босни Герцеговин 2001, Болгар 1998, Камбож 1989, Канад 1998, Кабо Верде 1981, Колумб 1910, Күүкийн арлууд 2007, Косто Рика 1877, Кот д’Ивуар 2000, Хорват 1990, Кипр 2002, Чех 1990, Дани 1978, Джибути 1995, БНДоминикан Улс1966, Эквадор 1906, Эстони 1998, Финланд 1972, Франц 1981, Гүрж 1997, Герман 1987, Грек 2004, Гвиней-Бисау 1993, Гайти 1987, Гондурас 1956, Унгар 1990, Исланд 1928, Ирланд 1990, Итали 1994, Лихтенштейн 1987, Литва 1998, Люксембург 1979, Македони 1991, Мальт 2000, Мексик 2005, Молдав 1995, Монако 1962, Монтенегро 2002, Мозамбик 1990, Намиби 1990, Непал 1997, Голланд 1982, Шинэ Зеланд 1989, Никарагуа 1979, Норвеги 1979, Панам 1922, Парагвай 1992, Филиппин 2006, Польш 1997, Португаль 1976, Румын 1989, Руанда 2007, Самоа 2004, Сан Марино 1865, Сан-

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw