Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 108 29.1. Улсын Их Хурлаас тогтоосон нийслэлийн өдрийг жил бүр тэмдэглэнэ. ОХУ-д Мосгордумын хуралдаанаар хотынхоо баярын өдрийн асуудлыг [өөрсдөө] шийддэг. Орон нутгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх журмыг Москвагийн Засгийн газар тодорхойлно. Москва хотод доорхи баяруудыг тэмдэглэдэг. Үүнд: 1. Нийслэлийн өдөр; 2. Москва хотын сүлд ба далбааны өдөр; 3. Москвагийн улсын их сургуулийн өдөр; 30.1. Нийслэлийн иргэн, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид дараахь зүйлсийг хориглоно: 30.1.1. иргэний бүртгэлгүй оршин суух, төлөвлөлтгүй газар суурьшил үүсгэх болон суурьших; 30.1.2. хуульд заасан зөвшөөрөлгүйгээр газар эзэмших, ашиглах, барилга угсралтын ажил явуулах, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх ашигт халдах, бусдын орц, гарцыг хаах; 30.1.3. инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ашиглах, гэмтэл учруулах; 30.1.4. хотын ногоон байгууламж, байгалийн болон таримал мод, бут, сөөгийг хугалах, устгах, сүйтгэх; 30.1.5. байгаль орчин, нуур, цөөрөм, гол, горхи, булаг, шандыг ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаар бохирдуулах; 30.1.6. хий, шахмал болон боловсруулсан түлш, нүүрс, мод, цаас, малын гаралтай түлшнээс өөр хорт утаа ялгаруулдаг зүйлсийг түлшинд хэрэглэх; 30.1.7. суурьшлын зөвшөөрөгдөөгүй бүсэд мал аж ахуй эрхлэх. (30.1.6) Иргэдээ ядуурлаас гаргах ... том зорилт шийдэгдэхийн хэрээр дурдсан зөрчил багасч асуудал аажмаар дээрдэнэ. Ядуу иргэд аргагүйн эрхэнд үнэгүй юм олж (тэр нь бас хог) түлдэг. Байдал ийм байхад шууд хууль гаргаад торгоод байх нь зөв үү ... ингэж иргэнийг эрх бүхий албан тушаалтны “барьцаанд” оруулж болохгүй. Ийм зөрчил гаргасан иргэнийг Хорооны засаг дарга 100000 хүртэл төг-өөр торгох (34.1.7)-оор зохицуулагдсан байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна: 31.1.1. энэ хуулийн 15.1.1-15.1.3, 15.1.5-15.1.9-т заасныг зөрчсөн иргэнийг 50000-100000 төгрөгөөр торгох; 31.1.2.энэ хуулийн 24.1.3-24.1.5-д заасныг зөрчсөн иргэнийг 50000-100000, аж ахуйн нэгж, байгууллагыг 300000-1000000 төгрөгөөр торгох; 31.1.3. энэ хуулийн 30.1.1 - 30.1.3, 30.1.5 - 30.1.7 -д заасныг зөрчсөн иргэнийг 50000 - 100000, аж ахуйн нэгж, байгууллагыг 300000-1000000 төгрөгөөр торгох; 31.1.4. энэ хуулийн 30.1.4-т заасныг зөрчсөн бол хугалсан, устгасан мод, бут, сөөгийг ширхэгээр, сүйтгэсэн цэцэг, зүлгийн эзлэх талбайн хэмжээг 5 дахин өсгөсөн хэмжээгээр нөхөн сэргээлгүүлэх, эсхүл иргэнийг 50000-150000, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000-500000 төгрөгөөр торгох;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw