[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 110 ямархан байхыг манай томоохон хэдэн хотын удирдлага харж хүлээж, өдөр тутмын ажил хэрэгтээ, түүнийг төсөөтэйгээр хэрэглэхээр төсөөлж байгаа болов уу. 6. «Монголын хот, тосгон, түүний удирдлага нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн биш, харин “... нэгж доторхи” статустай. Ингэж Үндсэн хуулийн үзэл баримлалд заасан. Монгол Улс бол хотгүй улс биш, харин хот нь засаг захиргааны нэгждээ харъяалагддаг, төрийн удирдлагын тогтолцооны энгийн хуваарьтай, [энэ талаараа] их цэгцтэй орон» гэсэн хялбаршуулсан тайлбар, хааяа, Засгийн газар талаас гарч байдаг. Хууль хэрэгжүүлэгч гүйцэтгэх засаглалын зүгээс ингэж ярих ёстойг ойлгож болно. 1992 оны Үндсэн хуулийг хүндэтгэж дээдэлсэн үг. Харин хууль тогтоогч тал энэ тайлбарт шууд итгэх ёсгүй. Тэгээд ч, Засгийн газар аргументаа Үндсэн хуулинд гээгүй, “Үндсэн хуулийн үзэл баримтлалд ...” гэжээ. 7. Хот тосгоныг жинхэнэ утгаар нь засаг захиргааны нэгж байлгах боломжийг хангасан чанарын үзүүлэлт талаас нь харвал, тухайн асуудал дээр 1960 оны Үндсэн хууль одоогийнхоос хавьгүй дээр байсан байна. 1960 оны Үндсэн хуулийн 46 дугаар зүйлд “... улсын нутаг дэвсгэр засаг захиргааны талаар аймаг, хот болж хуваагдана. Аймаг нь сумдад, хот суурин нь дүүрэг, хороонд тус тус хуваагдана” гэжээ. 8. Өнөө цагт, нийгмийн анархи гэдэг нь тухайн нийгэм хуулийн хомсдолтой байхын нэр биш, харин ч эсрэгээр, учир нь олдохгүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, замбараагүйтсэн, хэт олон хуультай байхын нэр гэдэг. Нийслэлийн эрх зүйг шууд ба дамаар зохицуулсан 120 гаруй хууль тогтоомж үйлчилж байгаа ба төсөл батлагдсанаар, дараа дараагийн тодорхой нэр бүхий бие даасан хууль мэндлэх шинэ эрх нээгдэхээр байна. Дараагийн хуулийн орших эрхийг өмнөх хуулиар зарлан баталгаажуулах хэрэггүй байх. Энэ тал дээр бусад хууль Үндсэн хуулийг дуурайх эрхгүйг, учир шалтгааных нь талаас өмнө бид лавшруулж тайлбарласан. 9. Аливаа хууль түүний төслийг, хэрэгжүүлэх эзнээр нь [өөрөөр нь] дам санаачлуулахаар, тэд бүхий л асуудлыг байгууллагын, удирдлагын эрх ашгийн нүдээр харж, өөрсдийнхөө ажлыг хялбаршуулах сэтгэлгээгээр ханддаг. Ингэсний дүнд, иргэдийн эрх ашиг хохирч үлдэх нь элбэг байдаг гэнэ. Тухайлбал, цагдаагийн хуулийг цагдаагаар өөрөөр нь хийлгэж болохгүйн нэгэн адил, нийслэлийн хуулийн төслийг нийслэлийн удирдлагад 100% даатгаж болохгүй. Энэ удаад тэгсэн шинж илэрч ажиглагдав. 10. Үндсэн хуульд зохих өөрчлөлтийг эхэлж оруулалгүйгээр, хот тосгоны болон нийслэлийн эрх зүйн байдлыг тойрсон цогц асуудлыг ... хуулийг найруулах замаар зохицуулах гэж оролдох нь дутуудсан, дарааллын хувьд ч эргэлзээтэй, үр дүнгүй алхам болох эрсдэлтэй байна. Нийслэлийн эрх зүйн байдлын шинэчилсэн найруулгыг, Улсын Их Хурлаар хэлэлцэхдээ, асуудлыг Үндсэн хуулийн холбогдох бүлэг заалттай хамтатгах маягаар нэг мөр цогцоор нь шийдэх чиглэлд анхаарал хандуулмаар байна. Ийм хэрэгцээ шаардлага тулгамдсан шинжтэй болжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн IV бүлэг бүхэлдээ энд, “саатуулагч механизм”-ын үүрэг гүйцэтгэх болсон байна. Эхлээд үндсэн хуулийг өөрчилж, засаг захиргааны нэгжүүдэд өөрийнхөө асуудлыг түүгээрээ [~ бүгдийг] өөрсдөө шийдээд явдаг тийм тогтолцоонд зоригтой шилжмээр байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw