[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 9 тогтоох нь зүйтэй болов уу. 3. 7.1.3.нийслэлийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Уг зохицуулалт нь нэг талыг барьсан агуулгатай зохицуулалт гэж үзэж байна. Учир нь Улсын Их Хурал Монгол Улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах онцгой бүрэн эрхтэй болохыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д тодорхой заасан бөгөөд төсөлд тусгаснаар Улсын Их Хурал төсөв, түүний гүйцэтгэлээс гадуур, эсхүл дан нийслэлд зориулж нийслэлийн санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор шийдвэр гаргах нь хэр оновчтой асуудал вэ гэдэг асуулт гарч байна. Нийслэлийн санхүүгийн асуудлыг нутгийн өөрөө удирдах ёсны дагуу өөрөө шийдвэрлэх асуудал бөгөөд Улсын Их Хурал харин нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжих боломжийг нь хангах л шаардлагатай юм. 4. 7.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. Төслийн 7.1.4-т заасан зохицуулалт нь Улсын Их Хурлын 4 дүгээр зүйлд “Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэнтэй утга ижил бөгөөд хууль хоорондын давхардлыг бий болгож байна. Иймд бусад хуулиар зохицуулсан асуудлыг дахин өөр хуулиар зохицуулах шаардлагагүй юм. Төсөлд тусгасан Улсын Их Хурлын бүрэн эрх нь бусад хууль тогтоомжид нэгэнт зохицуулсан бүрэн эрх тул дахин хуульд нэмж зохицуулж хууль хоорондын давхардлыг бий болгох шаардлагагүй гэж үзэж байна. Засгийн газрын бүрэн эрх 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нийслэлийн талаархи Засгийн газрын бүрэн эрхийн тухай аливаа нэг зохицуулалт байдаггүй бөгөөд төслийн 8 дугаар зүйлд нийслэлийн талаархи Засгийн газрын бүрэн эрхийг тусгайлан зохицуулсан байна. Төслийн 8 дугаар зүйлд Засгийн газар нийслэлийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна. Үүнд: Д/д 8 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх Тайлбар 1. 8.1.1.нийслэлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; Үндсэн хуулийн 38 дугаар зүйлд Засгийн газрын нийтлэг үндсэн бүрэн эрхийг тусгайлан зохицуулсан бөгөөд хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах нь Засгийн газрын үндсэн бүрэн эрх юм. Нийслэлийн хувьд нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх бөгөөд төслийн 8.1.1-т заасан зохицуулалт нь Үндсэн хуулийн 38 дугаар зүйл болон Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, 12 дугаар зүйлд тус тус нарийвчлан зохицуулсан зохицуулалттай агуулгын хувьд давхардаж байна гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw