[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 188 Аутсорсингийн хөгжлийн орчин үеийн хандлага нь олон улс оронд төрийн байгууллагын үйл ажиллагаанд энэ технологийг ашиглаж байгаа нь харагдаж байна46. Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж буй аутсорсингийн хөгжлийн дараах 4 хандлагыг онцолж болно. Үүнд: Төрийн үйлчилгээнд гэрээний үндсэн дээр үүрэг шилжүүлэн үйлчилгээ үзүүлэх практикийг өргөн хүрээтэй болгосон: Олон орны нийтийн үйлчилгээний47 салбарт төрийн бус байгууллагууд зөвхөн текникийн болон тээврийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох бус харин хүн амд төрийн болон орон нутгийн үйлчилгээ, тухайлбал, татварын хуудсыг цуглуулж авах, хорих байгууллагыг удирдах, хувийн гал түймрээс хамгаалах үйлчилгээ үзүүлэх болон бусад үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Төрийн байгууллагын болон албан хаагчдын үйл ажиллагааны шинж чанарт өөрчлөлт орсон: Төрийн байгууллагын үйл ажиллагаанд аутсорсингийг нэвтрүүлсэнээр улсын бус салбараар шилжүүлэн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг төрөлжүүлэх, данслах, жагсаалт гаргах, шилжүүлэх шалгуурыг боловсруулах, зарим төрлийн үйл ажиллагааны зардлыг тооцох ил тод, тунгалаг тогтолцоог бүрдүүлэх, аутсорсингийг ашиглах, хянах, гэрээний биелэлтэд мониторинг хийх журам боловсруулах, төрийн байгууллагуудыг аутсорсинг ашиглахад түлхэц үзүүлэхүйц механизм бий болгон хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийгдсэн. Түншлэлийн харилцаа тогтоох: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэг хэлбэр бөгөөд хувийн хэвшил нь аж ахуйн нэгж байгууллага байхаас гадна ашгийн бус байгууллага буюу төрийн бус байгууллага байж болно. Оролцогч тал бүр эзэн байх, өөрөөр хэлбэл, оролцогчид аль нэг эрх бүхий байгууллагаас үл хамааран өөрийн нэрийн өмнөөс гэрээ, хэлэлцээр хийх чадвартай байна. Түншлэл нь оролцогчдын хооронд удаан хугацаанд тогтвортой үргэлжлэх харилцааг байгуулна. Түншлэл нь үр дүн эсхүл үйл ажиллагааны төлөө хариуцлагаа хуваалцахыг илэрхийлнэ. Төрийн болон орон нутгийн чанартай гэрээний агуулга өөрчлөгдсөн: Төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагын хооронд байгуулсан гэрээнд юун түрүүнд үйлчилгээний төлбөрийн төрөл, хэмжээ, гэрээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага зэрэг эдийн засгийн агуулга бүхий заалтуудад ач холбогдол өгч, үүнд гэрээний эрх зүй онцгой байр суурь эзлэх болсон. Түүнчлэн захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан үндсэн гэрээний хамт үйлчилгээний түвшингийн (Service Level Agreements) тухай гэрээг мөн байгуулдаг. Энэ нэмэлт гэрээнд үйлчилгээний чанарт тавигдах шаардлага, үзүүлэлтийг нарийвчлан зааж, түүнд тавих хяналтын арга хэрэгслийг тодорхойлно. III. Төрийн үйлчилгээг гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлэх талаар зарим орны туршлага 3.1. Австрали улс Австрали улс нь төрийн бүтцийн хувьд парламентын засаглалтай Холбооны Засгийн газар бүхий тогтолцоотой бөгөөд ТХХТ (Төр Хувийн Хэвшлийн Түншлэл) төсөл, хөтөлбөрүүд нь голчлон нэгдсэн Засгийн газар гэхээсээ илүү Холбооны муж улсаар дамжин, бие даан хэрэгжиж эхэлсэн. Мужуудын засаг захиргаа нь эдийн засгийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг хариуцан, хүн амын хэрэгцээнд нийлүүлэх ажлын тэргүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Бодлого, хууль эрх зүйн орчин ТХХТ-ийг хэрэгжүүлэхдээ дараах бодлого, хууль эрх зүйн актын дагуу хэрэгжүүлдэг. Хууль эрх зүй: Австралийн Үндсэн хууль (Constitution), Төрийн үйлчилгээний тухай хууль (Public Service Act) 1999, Эрүүгийн хууль (Crimes Act) 1914, Хяналт шалгалтын 46 Outsourcing of Public Services in Australia. www.inst-informatica.pt 47 Public Service
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw