[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 138 Хүснэгт №5 Төрийн албан хаагчийн хөдөлгөөн 2008 оны байдлаар Нийт Бүтцийн өөрчлөлтөөр Жилээс дээш хугацаагаар эмчлүүлэх Нас барсан Сургуульд сурах болсон Сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн ТА хаах насны дээд хязгаарт хүрсэн ТАТХ-ийн 15-р зүйлийг зөрчсөн ТАТХ-ийн 23.2-оор өөрчлөгдсөн Тэтгэвэрийн насанд хүрсэн Цэргийн алба хаах болсон Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Өөр ажилд шилжсэн Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Монгол улсын харъяатаас гарсан ТА-д 1 жилийн хугацаанд эргэн орохгүйгээр халагдсан 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 11005 0 173 265 31 7 709 61 125 120 1410 19 3892 3827 17 3 67 “Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших болсон бол хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхээр сонгуулийн хороонд холбогдох баримт бичгийг ирүүлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй17” гэсэн Төрийн албаны тухай хуулийн заалтаас өөр сонгуультай холбоотой төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй юм. Энэ үндэслэлийг Хүснэгт №5-ын 8 дугаар баганад тусгасан байна. Хуулийн ямар нэгэн заалт байхгүй байхад чухам яагаад “сонгуулийн үр дүнд” өөрчлөлт оров? гэсэн асуултад тайлбар авахад “тухайн байгууллагаасаа Төрийн албаны зөвлөлд тайлангаа ирүүлэхдээ ийм төрлийн мэдээлэл ирдэг. Ирсэн тоог нь энэ хэвээр нь гаргасан” гэснээс өөр тайлбар өгсөнгүй. Зарим албан хаагчид ийм ташаа ойлголт байсаар байгаа юм. Германд төрийн албан хаагч улс төрд орж сонгуульд нэр дэвших бол улс төрийн албан хаагч болтлоо төрийн албан хаагчийн статусаа хадгална. Сонгогдох хүртлээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч нь тангараг өргөсөнөөс эхлээд насан туршдаа төрийн албан хаагчийн статус олгодог байна. Парламентын гишүүнээр ажиллаад дараагийн удаа сонгогдохгүй бол эргээд төрийн албан хаагчийн статус нь сэргэдэг аж. Учир нь Германд төрийн албан хаагчийг насан туршид нь томилдог зарчимтай18. Төрийн албан хаагч нь насан туршийн статустай байснаар тухайн албан хаагч улс төрийн сонгуулийн нөлөөгөөр ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд албан тушаалынхаа цалингийн 70 хувийг дараагийн ажилд ортлоо авч байдаг ба нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь улсаас 100 хувь төлж байдаг байна. Ингэснээрээ “насан туршийн” гэсэн статусыг хангадаг гэж үздэг ажээ19. 17 Төрийн албаны тухай хуулийн 23.2. дугаар зүйл. 18 Best practices in civil service reform. ARCADIS BMB. Management Consultants BV. Aug 2003 19 Мөн тэнд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw