[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 84 4.5. Нийслэлд Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар байнга төвлөн оршино. 4.6. Нийслэлийн удирдлага нь нутаг дэвсгэртээ байгаа төрийн дээд, төв болон бусад байгууллагын ажиллах хэвийн нөхцөлийг хангах үүрэг хүлээнэ. 4.7. Төрийн эрх бүхий байгууллага өөрөөр шийдвэрлээгүй бол нийслэлд үндэсний их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон улсын арга хэмжээг зохион байгуулна. үүрэг, үйлчилгээтэй холбоотой төсөл, барилга байгууламж, засвар зэрэг бүхий л барилга байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зэрэгт зөвшөөрөл олгох, 4. Их хотыг захиргааны зүгээс хийх эсхүл үйл ажиллагааны салбарын хувьд их хотын захиргаанд харьяалагдах асуудлаар тухайн салбарын үйл ажиллагаа явуулахад нь зөвшөөрөл олгох, хянах, 5. Хотын захиргааны хуулийн 68 болон 72 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, 6. Их хотын тээврийн үндсэн төлөвлөгөөг хийх эсхүл хэрэгжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг төлөвлөх, тэдгээрийг зохицуулах, билетний үнэ, хугацаа, ямар төрлийн үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хариуцдаг. 7. Их хотын мэдлийн талбайд талбай, өргөн чөлөө, гудамж, гудам, хурдны зам хийх, хийлгэх, завсар үйлчилгээгээр хангах, хотжилтын төлөвлөлтийн төсөлтэй уялдуулан дээрхи газар зар сурталчилгаа, зар тавих, зар сурталчилгааны хэлбэр, тоо хэмжээг тогтоох, талбай, өргөн чөлөө, гудамж, гудам зэрэгт нэр өгч номерлох, 8. Газар зүйн болон хотын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, 9. Хүнстэй холбоотойгоор 1 дүгээр зэрэглэлийн эрүүл ахуйн байгууллагуудад зөвшөөрөл олгох, хянах, лаборатори байгуулах, ажиллуулах, 10. Их хотын мэдлийн эсхүл түүний удирдлага дахь талбайд сэргийлэх үйлчилгээг үзүүлэх, 11. Шаардлагатай үед эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээний барилга байгууламж байгуулах, төрийн байгууллагын дээрхи барилга
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw