Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 122 д/ Үлдэгдэл саналыг их үлдэгдлийн арга/ D’Ноndt-ын арга/-аар хуваарилах нь том намуудад тааламжтай. Энэ бүхнээс үзэхэд сонгуулийн холимог тогтолцооны энэ хувилбарыг сонгосноор дээр дурдсан 5 шалгуураас 3 нь аль намд тааламжтай, 1 нь жижиг намд,1 нь том намд тааламжтай байгаа учраас эсэргүүцээд байх шалтгаан байхгүй байна. Норвеги, Румыний жишгээр авч хэрэглэх боломжтой байна. 2. Цэвэр хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоог сонгоно гэвэл дор дурдсан хувилбарыг сонгох нь тохиромтой гэсэн дүгнэлт энэ судалгаанаас гарч байна а/ Улсын хэмжээнд нэг тойрог байна гэж үзвэл цэвэр парламентын эрх мэдэл давамгайлсан улсуудад түгээмэл байдгаараа тохиромжтой мэт боловч манайх шиг Ерөнхийлөгчийн эрх мэдэл харьцангуй өндөр улсад яг тохирно гэхэд эргэлзээтэй. Харин энэ системийг сонгоход хүрвэл: - Намын нэрийн хаалттай жагсаалтаар нэг сонгогч-нэг санал гэсэн саналын хэлбэрийг авах - Намуудын саналын босгыг үндэсний хэмжээнд 5%-иас дээшгүйгээр тогтоох - Үлдэгдэл саналыг D’Ноndt-ын их үлдэгдлийн аргаар хуваарилах Ингэснээр том, жижиг намуудын сонирхол харилцан тэнцвэржих боломж бүрдэнэ. б/ Улсын хэмжээнд 1-ээс дээш тойрог байна гэж үзвэл Л.Болд нарын өргөн барьсан хувилбараар 5-аас илүүгүй тойрог байх нь сонгуулийн хувь тэнцүүлэн хуваарилах зарчмыг илүү илэрхийлэх бөгөөд олонхийг төлөөлөх зарчмаасаа татгалзсаныг ч тод харуулах болно. Энэ тохиолдолд сонгуулийн газар зүйн зургийг тусгайлан гаргаж 2 сонгуулийн бүрэн эрхийн хүгацаанд түүнийг шинэчилж байхаар зохицуулах нь зөв болов уу. Санал гаргахдаа сонгогч нэг саналыг намын нэр дэвшигчдийн жагсаалтын төлөө, нэг саналыг нэр дэвшигчийн төлөө өгнө. Энэ нь сонгогч саналаа илэрхийлэх хэлбэрийн хувьд хялбар, намуудаас гаргасан нэрсийн жагсаалтыг үндэслэн намыг сонгох, нэр дэвшигчдийг нь сонгогч дараалалд оруулах зэрэг давуу талтай. Энэ тохиолдолд нуугдмал босготой байх нь дээр бөгөөд санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт Друпийн томъёогоор босго тогтоож, суудлыг намуудад хуваарилахдаа нэр дэвшигчдийн авсан саналын дарааллаар нам доторхи суудал хуваарилагдана. в/ Хүйсийн тэгш байдлыг хангах зорилгоор 6-9 мандаттай эмэгтэй нэр дэвшигчдэд зориулсан үндэсний хэмжээний 1 тойргийг зарим нэг улсын жишгээр зохион байгуулж болох юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw