[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 193 улмаар 2000 онд Их Британи улсын ТХХТ-ийн төв болсон Их Британи Түншлэл /Partnerships UKPUK/ байгууллага бий болж үйл ажиллагаагаа эхэлжээ. Хууль эрх зүй орчин Их Британийн Төрийн үйлчилгээний тухай хууль 2009 онд шинэчлэгдсэн, Захиргааны байгууллагын шинэчлэлийн тухай хууль 2001, Төрийн зохицуулалтыг шинэчлэх болон харилцан тохиролцох гэрээ хийх тухай хууль 1994, Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 2000, Төрийн үйлчилгээний гомдол шийдвэрлэх тухай хууль (Public Services Ombudsman /Wales/ Act) 2005, Иргэний түншлэлийн тухай хууль (Civil Partnership Act) 2004. Бодлогын баримт бичиг Их Британи Түншлэл (Partnerships UK-PUK) байгууллага 2000, Засгийн газар болон иргэний секторын хоорондын хамтын ажиллагааны гэрээ Их Британий дотоод хэргийн яам (Memorandum the civil partnership) 2004, Иргэний Харти (Cimizens charter) 1991. Public Servises Ombudsman-Төрийн үйлчилгээний Омбудсмен Их Британид зарим байгууллагад төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Ombudsman (гомдол шийдвэрлэх төрийн үйлчилгээний байгууллага) ажилладаг. Төрийн албаны зарим үйлчилгээ хангалтгүй байгаагаас үйлчилгээний талаархи гомдол ирэх гол нөхцөл болдог. Их Британий Засгийн газрын Ассамблей бусад холбоодууд, эрүүл мэндийн байгууллагууд, Засгийн газрын талаархи гомдлуудыг Public Servises Ombudsman шалгах эрхтэй байдаг. Ombudsman эдгээр гомдлуудыг шалгахдаа: байгууллагуудыг хэсэг тус бүрээр бүрэн шалгадаг. Хэрэв тэнд төрийн албан хаагчийн талаар гомдол байвал Ombudsman нь хамгийн түрүүнд тухайн байгууллагын бүх гомдол саналыг хүлээн авч судалж ажиглалт хийж дахин шалгана. Харин ямар нэгэн гомдол гарчихаад шийдвэрлэгдэхгүй байгаа бол Ombudsman дахин нягтлан шалгаад эцсийн шийдвэрийг гаргадаг байна. Ombudsman-ны үүрэг нь төрийн үйлчилгээний чанарын талаар гарсан санал гомдлыг дэс дараалалтайгаар дамжуулан хянаж шийдвэрлэх явдал юм. Их Британи Түншлэл (Partnerships UK-PUK) байгууллага Дээр дурьдсан PUK байгууллага нь ашгийн бус статустай бөгөөд анх тус улсын Сангийн яамны бүтцийн нэг хэсэг (Treasury Taskforse) байсан бөгөөд өнөөдөр 51 хувь нь хувийн салбарын пүүс компанууд, үлдсэн 49 хувийн хувьцааг Сангийн Яам (HM Treasury) болон Scottish Executive эзэмшдэг байна. Түүнийг Сангийн Яам болон төрийн салбарын бусад байгууллагууд бодлогын хүрээнд дэмжих үүрэгтэй ажилладаг байна. PUK хөрөнгөө хувь эзэмшигчдээс зээлийн хувьцаа хэлбэрээр босгож, зөвхөн шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжих болон төрөөс баримтлах Төр Хувийн Хэвшлийн Түншлэлийн зорилтын хүрээнд шинэ бизнес хэрэгжүүлэхэд зориулж ашигладаг, илүүдэл ашгийг буцаан хөрөнгө оруулдаг ба хувь эзэмшигч нарт олгодоггүй байна. PUK улсын салбарт гагцхүү доорхи 5 үндсэн салбарт ажлаа явуулахаар тогтжээ. Үүнд: Цогц худалдан авалтын төслүүдийг дэмжих Хөрөнгө оруулалтын болон худалдан авалтын бодлогыг хөгжүүлэх Бие даасан дэд бүтцийн төслүүдийг боловсруулах Төрийн үйлчилгээ ханган нийлүүлэгчийн загварыг боловсруулах Төсөл болон компаниудад хөрөнгө оруулах PUK-ын ажлын албаны баг 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хувийн болон төрийн байгууллагын ажилтнууд багтдаг. Хувийн салбарын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2003 онд анхны хөрөнгө оруулалтын сан байгуулагдсан. Мөн Төслийн мэдээллийн сан, Үйл ажиллагааны туслалцааны нэгж, (Operationa Maskforce) болон хэрэгжиж буй төслүүдийн хэрэглэгчдийг дэмжих үүрэгтэй “Мэдээллийн технологийн харилцааны туслах төв” нээгджээ. Эрүүл мэндийн салбарт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw