Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 180 аудит хийх явдал бөгөөд аудит хийгдсэний дараа Малайзын Төрийн албаны ISO 9000-ын гэрчилгээг олгох боломжтой болдог байна. Гадаадын ISO 9000-ын шинжээч, зөвлөх нар УТББН-ын ажилтнуудад сургалт хийсний дараа Их Британи, Австрали, Шинэ Зеландад уг стандартыг улсын салбарт хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах аялал хийсэн нь бүх төрийн албан хаагчдыг сургах, засгийн газрын бүх агентлагийн дарга нарыг удирдамжаар хангах нүсэр зорилтыг хөнгөвчилсөн байна. Малайзын бий болгосон үзэл баримтлалаар бол төрийн албаны гол чиг үүрэг нь хувийн хэвшлийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлсэнээр хувийн салбарт өргөн хэрэглэж байгаа ISO 9000 чанарын стандартыг улсын салбарт хэрэглэхэд дөхөмтэй болох юм. Аудитын тайланд байгууллагын бүхий л гүйцэтгэлийн үнэлгээний шалгууруудыг оруулна. Эцсийн шалгалт нь байгууллагын үйл ажиллагааны үр дүн сайжирсан эсэх, олон нийтийн санаа бодолд нийцэж байгаа эсэх, Хэрэглэгчийн дүрэмд (Засгийн газрын бүх байгууллага Дүрэмд тунхагласан чанарын стандартыг хангаж ажиллах талаар бичгээр үүрэг авсан байх) тусгагдсан зорилтод нийцэж байгаа эсэх зэргээс хамаарна. Энэ хэрэгжүүлсэн туршлага нь хэрэв засгийн газрын байгууллага бодлого, хөтөлбөрөө үр нөлөөтэй хэрэгжүүлж чадвал өөрийн хэрэглэгчид болон гол сонирхогч талуудынхаа шаардлагыг хангах болно гэдэг нь харагджээ. ДҮГНЭЛТ:  Нийгмийн аудитын тухай үзэл санаа, практикт нэвтэрсэн туршлага нь анх бизнесийн байгууллага, хувийн хэвшлийн салбарт хэрэгжсэн байна.  ХХ зууны сүүл үеэс төрийн захиргааны шинэтгэлийн хүрээнд өндөр хөгжилтэй улс орнуудад төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, түүнийг хөгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, төрийн албан хаагчдаас гадна бусад сонирхогч талууд, иргэд, олон нийтийн оролцоог хангахад нийгмийн аудитыг нэг хэрэгсэл болгон хэрэглэсэн нь үр дүнтэй болсон байна.  Цаашид төрийн албаны гүйцэтгэл, төрийн үйлчилгээг хөгжүүлэх, эдгээрт нийгмийн аудитын арга зүйг ашиглахад эрх зүйн орчинг бүрдүүлэхээс гадна түүнийг ашиглах улс төрийн хүсэл эрмэлзлэлийг бий болгох, нийгмийн аудитын шинэ арга зүй, түүнийг ашиглах тогтолцоо, механизмыг хөгжүүлэх зэрэг олон тулгамдсан асуудал байна.  Нийгмийн аудитын туршлагын зорилго нь улс орнуудад төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлэх шинэ арга хэрэгслийг нэвтрүүлэхэд оршино. Аль ч тохиолдолд үндэсний болон орон нутгийн түвшинд одоо байгаа чадавхи, чадварт түшиглэх хэрэгтэй бөгөөд улс орны нийгэм, соёлын нөхцөл байдалд тохирсон арга замаар хэрэгжүүлэх шаардлагатай юм. Ашигласан материал 1. Нийгмийн аудит. УБ., 2005 он 2. Нийгмийн аудит (Гадаадын зарим орны туршлагаас). УБ., 2005 он 3. А.А. Шулус, Ю.Н. Попов Социальный аудит. М., 2008 г. 4. Ю.Н. Попов Концепция социального аудита. М., 2007 г. 5. Social audit of public services. www.ciet.org

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw