Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 194 Энэ салбарт хийгдсэн ТХХТ шинэчлэлийн гол хөтөлбөр нь Үндэсний Эрүүл Мэндийн Үйлчилгээ (National Nealtn Services) ба өндөр зэрэглэлийн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд үүрэг хүлээсэн улсын байгууллага юм. Энэхүү төсөл нь зүгээр нэг санхүүгийн хөрөнгө оруулалт бус хувийн салбарын менежмент, бизнесийн болон шинийг санаачлагч ур чадварыг эрүүл мэндийн үйлчилгээнд татан оролцуулах явдал бөгөөд D-B-F-O загварыг голдуу ашигладаг байна. Ингэснээр NHS нь, 25-40 жилийн хугацааны туршид жил бүр хувийн эзэмшлийн байгууламж болон тоног төхөөрөмжийг ашигласны төлөө төлбөр төлдөг. Мөн бүх төсөл нь мөнгөний үнэ цэнийг зарлага талдаа чухалчилсан байхыг NHS журмандаа зааж өгчээ. Боловсролын салбарт Энэ салбарт хийгдсэн ТХХТ-ийн томоохон төслийн нэг болох New Deal for Schools (NDS) нь тус улсын 220 сургуулийн PFI аргачлалын дор хувийн хэвшил нь сургуулийн барилга байгууламж болон тоног төхөөрөмжийг гэрээгээр нийлүүлэн үйл ажиллагааг нь хариуцаж, бизнесийн ашиг орлого бий болгох чадвартайгаар орон нутгийн боловсролын байгууллага болон сургуультай хамтарч ажилладаг байна. Батлан Хамгаалах салбарт Их Британийн ТХХТ-ийн түүхэн дахь хамгийн том төсөлд тус улсын Батлан Хамгаалах яамны захиалгаар ундны усны хангамж, хөрсний ус болон муу ус цэвэршүүлэх байгууламжийн актив хөрөнгийн ашиглалт, үйл ажиллагааг 25 жилийн хугацаатай хэрэгжүүлэх хувийн хэвшлийн 3 ханган нийлүүлэгчийн хамтарсан нэгдлээр гүйцэтгүүлэх хоёр тэрбум фунт стерлингийн өртөг бүхий Акватрины төсөл тооцогдож байгаа юм. Ингэснээр Батлан хамгаалах яам стратегийн бус үйл ажиллагааг аутсорсинг хийснээр зөвхөн үр ашигтай хэрэглээ, бага зардалтай худалдан авалт болон мөнгөний үнэ цэнийг бий болгож, хүрээлэн буй орчны зорилт, тулгамдсан асуудлыг давхар шийдсэн байна. Төрийн үйлчилгээний стандарт (Public Service Standards) 2007-2008 Энэ стандартын гол зорилго нь хэрэглэгчдэд чанартай сайн үйлчилгээ хүргэх болон гүйцэтгэлийг нарийн тогтоох, зорилтот бүлэг болон стандартын дагуу байгаа эсэхэд хяналт тавьж, үйл ажиллагааг зохицуулдаг. Түүнчлэн 2007-2008 онд хувь хүний зорилтот бүлэг нь ажлын хүрээнээс ангид тусад нь байлгах ба үндсэн бүрдүүлэгч гол ажлаас салангид авч үздэг. Хэрэглэгч дөрвөн долоо хоногоос багагүй хугацаанд түр зогсоох мэдээллийг өгч болно. Мэдээллийн Эрх чөлөөний тухай болон Мэдээлэл Хамгаалах эсвэл Мэдээллийн Зохицуулалтын тухай хуулиудын дагуу нууц биш бол 98,5 хувь нь захидал бичиж бичгээр хариуг ажлын 10 хоногийн дотор өгнө. Хуулиудын дагуу дараахь хэлбэрээр хариуг өгч болно. Үүнд: Утсаар хариу өгөх: Шаардлагатай тохиолдолд нийт хэрэглэгчдийн 85 хувь нь 20 секундын дотор холбогдох албан тушаалтантай холбогдож мэдээлэх боломжийг бүрдүүлэх Хэрэглэгчийн сэтгэл хангамж: Хэрэглэгчийн сэтгэл хангамж нь 90 хувь дээр нь нэмэх ба утасны үйлчилгээнд 80 хувь дээр нь нэмэх байна. Үйлчилгээний ашигтай үйлчилгээ: Ажлын өдөр үйлчилгээний хугацаанд бизнес систем нь 99 хувь ашигтай гол түлхүүр бөгөөд онлайны түлхүүр үйлчилгээ нь 99 хувь нь ашигтай байдаг. Уншлагын танхимд хэрэглэгчдэд зориулсан бичлэг үзүүлэх ба цаг гаргах: Хэрэглэгчдэд зориулсан уншлагын танхимд 35 минут бичлэг үзүүлэх Бичлэгийн хуулбар хийх хурд болон чанар: Тусгайлсан зорилтот бүлэгт захиалгын дагуу бичлэгийг хуулан нийлүүлэх хувь 98,5 байдаг. Үүнд дараахь стандартыг дагаж мөрдөнө. Хар болон цагаанаар хуулах фото хуулбар:  200 хувь байвал ажлын 9 өдөрт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw