Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 103 байгаа юм. Энэ мэтээр Үндсэн хууль өөрөө олон өөрчлөлтийн саатуулагч хүчин зүйл болж байдгийг дашрамд бас ч хэлмээр байна. - Улаанбаатарын бүсийн зөвлөл 2005 онд байгуулагдсан. Г.Мөнхбаяр Улаанбаатарын бүсийн зөвлөлийн даргаар 2008 онд томилогдсон. Түүний энэ албан тушаалыг [зориуд] дурдахгүй байгаа нь өөрөө бүсчилсэн хөгжлийн үзэл санааг сурталчлахгүй байгаагийн илрэл, бараг сөрөг сурталчилгаа талдаа үйлдэл гэж үзэж ч болохоор байна. Улаанбаатарын бүсийн зөвлөл 22 гишүүнтэй. Бүсийн зөвлөлийн бүрэн эрх гэж “том эрх мэдэл” бий. Улаанбаатар бүсийн зөвлөлийн аппаратын ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцдаг. 11.1. Дүүрэг нь хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцлийг харгалзан байгуулсан нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн. 11.4. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэж болно. 11.5. Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.5.1. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дүүрэгт шилжүүлсэн өмчийн болон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх; 11.5.2. хууль тогтоомжид нийцүүлэн захирамж, заавар, дүрэм, журам батлан мөрдүүлж, гүйцэтгэлийг хангуулах; 11.5.3. энэ хуулийн 10.7.10-д зааснаас бусад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах;  Нийслэлийн алслагдсан дүүрэг ч нийслэлийн салшгүй хэсэг мөн. Жишээ нь, Багануур бол хот, харин УБ бол нийслэл гэж ярихаар зэрэг, ерөнхий ухамсарын түвшиндээ, нээрээ тийм юм уу гэхээр хялбаршуулсан сэтгэлгээний суурь болж өгнө. Энэ байдал нь нийслэл ба хот гэдэг ухагдахуунууд тэмээ ямаа шиг ялгаатай мэт буруу төсөөлөл төрүүлдэг байна. 12.2. Хуульд өөрөөр заагаагүй бол хороо нь өөрөө өөрийгөө тэтгэн хөгжүүлж, бие дааж ажиллана.  (12.2.) Монгол Улсын хууль тогтоомжид “засаг захиргааны нэгжийг өөрийгөө тэтгэн хөгжиж болохгүй, битгий бие дааж ажиллаарай” гэж заахгүй, заагаагүй нь ойлгомжтой. Тэгэхээр “хуульд өөрөөр заагаагүй бол” гэдэг үг ямар үүрэгтэй нь эргэлзээ төрүүлж байна. Бие дааж ажилла; гэвэл “цаадах нь хэцүүднэ” гээд араас нь тэтгэх гарц - орц үлдээж байгаа юм шиг байна. Уг нь, үндсэн хуулийн үзэл санаа засаг захиргааны нэгжийн бие даасан хөгжлийг дэмждэг тул “өөрөөр заах” нь өөрөө харин эргэлзээтэй үйлдэл.  Дашрамд тэмдэглэхэд, “хуульд өөрөөр заагаагүй бол” гэдэг заалт иргэний эрх ашгийг хохироох чиглэлд үйлчилж байна. Хаа нэгтээ үүнээс өөрөөр зааж уу, үгүй юу ... гэдгийг тодруулахын тулд, тухайн асуудлыг сонирхогч иргэн монголын бүх хуулийг унших хэрэгцээ шаардлагатай тулж байна. 12.7. Хорооны Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.7.3. хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулсан болон энэ хуулийн 34.1.6, 34.1.7-д заасан торгуулийн мөнгийг хорооны мөнгөн хөрөнгийн санд төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулах; 12.7.4. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах явцад үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх; (12.7.3.) Энэ бол үнэхээр аймаар заалт. “Хорооны мөнгөн хөрөнгийн сан” хуулийн дагуу бий болох нь. Тэр нь торгуулийн мөнгөөр бүрдэх нь. Монгол Улсын засаг захиргааны нэгжийн удирдлагыг “торгох донтой” болгох учраас энэ заалтыг аюултай гэж хэлж байгаа юм. Хорооны мөнгөн хөрөнгийн санг зориулалтын дагуу зарцуулна гэсэн байна. Тэр нь чухам ямар зориулалттайг тодруулах хэрэгтэй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw