Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 121 Г. Санал зөвлөмж Монгол улсын хувьд сонгуулийн тогтолцооны аль нэг хувилбарыг сонгох нь хууль тогтоогчдын бүрэн эрхийн асуудал хэдий ч сонгуулийн тогтолцооны онол, арга зүйн зарим асуудлыг судалж үзсэний үндсэн дээр монголын ард түмэн, түүнийг төлөөлж байгаа хууль тогтоогчдын өмнө сонгуулийн тогтолцоо, сонгогч саналаа гаргах хувилбар, саналын босго тогтоох арга, босгын хэмжээ, тойргын тоо зэрэг нөлөө бүхий үзүүлэлтүүдээр том, жижиг намын аль альных нь эрх ашгийг бодолцож тооцсон хувилбар байх нь зохистой. Ийм учраас дор дурдсан хувилбарын аль нэгийг сонгох нь манайд илүү тохиромжтой байж болох үндэслэлтэй. 1. Сонгуулийн холимог тогтолцоог сонгох дор дурдсан үндэслэл байна гэж үзэж байна: а/ Манай улс хүн амын тоо цөөн ч нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд харьцангуй томд тооцогдох бөгөөд сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл түргэсч байгаа нь орон нутгийн ашиг сонирхол парламентад илэрхийлэгдэж байх шаардлагыг өсгөж байгааг харгалзан үзэхэд хүргэж байна. Нөгөө талаар улс төрийн намуудын төлөвшлийг төгөлдөршүүлэх, саналаа илэрхийлэх хэлбэр нь сонгогчдод хялбар байх, сонгуулийн тогтолцоо, суудал хуваарилах арга саналын босгын хэмжээ, тойрог байгуулах хэлбэр нь том, жижиг аль ч намын зүгээс илэрхий эсэргүүцэхгүй, дундажийг барьсан хувилбар байх нь чухал болоод байна. Эдгээр шаардлагыг тооцон үзэх аваас сонгуулийн холимог тогтолцоог сонговол орон нутгийн төлөөллийг хангах, том болоод жижиг намын аль нь ч эрс эсэргүүцэхгүй байх, тойргийг одоогийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваариар хийснийг үндсэнд нь хадгалах боломжтой бөгөөд харин нэг мандатад ногдох сонгогчдын тоо харьцангуй тэнцүү байхаар тооцож тойрогт ногдох мандатын тоог өөрчлөх нь зүйтэй. Намууд тойргуудад мандатын тоогоор нэр дэвшүүлнэ. Нэг сонгогч-нэг санал гэсэн зарчмыг баримтлан сонгогч зөвхөн нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Саналын дүнг нэгтгэхэд тухайн тойрогт Друпийн томьёогоор тогтоосон босго саналаас дээш хамгийн олон санал авсан 1 нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, сонгогдсон нэр дэвшигчийн босго саналаас дээшхи санал болон бусад нэр дэвшигчдийн авсан саналыг улсын хэмжээнд нам эвслээр нь нэгтгэж дүнг гаргана. Ингэж нэгтгэсний дараа нам, эвслүүдэд суудлыг хувь тэнцүүлэн хуваарилна. Хувь тэнцүүлэн хуваарилах хэсэгт саналын босго тогтоохоор шийдвэр гаргавал Үндэсний хэмжээнд 5%-иас илүүгүй байх нь олон улсын жишигт илүү нийцнэ. Ер нь урьдчилж босго тогтоохгүй нуугдмал босготой байж ч болно. Улсын хэмжээнд саналыг нэгтгэсэний дараа бүх хүчинтэй саналын нийлбэрээс V Друлийн томъёо ( К=------+1)-гоор босго саналын босгыг тогтоож, түүнээс S+1 дээш санал авсан нэр дэшигчдэд суудлыг хуваарилахдаа нэр дэвшигчдиин санал авсан дарааллыг баримтална. Үлдэгдэл суудлыг D’Ноndt-ын их үлдэгдлийн аргаар хуваарилна. Энэхүү хувилбарт дүн шинжилгээ хийж үзвэл: а/ Сонгуулийн холимог тогтолцоо том, жижиг аль ч нам хүлээн авах боломжтой. Аль ч намд тааламжтай. б/ Саналаа зөвхөн нэр дэвшигчийн төлөө гаргах нь нэг сонгогч-нэг санал гэсэн тэгш зарчмыг хангах бөгөөд сонгогчид илүү хялбар байгаа тул улс төрийн үзэл бодлоос үл хамааран бүх хүн хүлээн зөвшөерөх боломжтой. Аль ч намд тааламжтай. в/ Хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгогдож орон нутгийг төлөөлөх боломж бүрдүүлж байгаа ч хувь тэнцүүлэн хуваарилах аргаар сонгогдсон гишүүд бусад гишүүдтэй яг адилхан саналын зарчмаар сонгогдсон учир шүүмжлэлд өртөхгүй байх боломжтой. Аль ч намд тааламжтай. г/ Сонгуулийн босгыг 5%-иас дээш тогтоох үндэстний болон улс төрийн хүчин зүйл манай улсад байхгүй учраас %-иас доош тогтооход том намууд жижиг намууддаа боломж олгох улс төрийн эр зориг гаргахаас өөр юуг ч шаардахгүй. Жижиг намд тааламжтай.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw