[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 160 Латин Америкийн Улс орнуудын хувьд: -Цаазаар авах ялыг бүх төрлийн гэмт хэргүүдэд халсан 12 орон (Доминиканы Бүгд Найрамдах Улс, Коста Рика, Эквадор, Мексик, Никарагуа, Панам, Парагвай, Уругвай, Венесуэл, Гондурас, Колумб) -Дайны байдал зэрэг тусгай нөхцөл байдлаас бусад үед Цаазаар авах ялыг халсан 5 орон (Бразил, Боливи, Чили, Сальвадор, Перу) - Цаазаар авах ял хэрэглэдэг 2 орон (Куба, Доминикан) тус тус байна. Латин Америкийн улс орнуудын тухайд цаазаар авах ялын талаархи зохицуулалтыг гол төлөв Үндсэн хуулиараа зохицуулсан байна. Тухайлбал, Аргентин Улс Үндсэн хуулийн 18 дугаар зүйлдээ “Цаазаар авах ялыг бүх төрлийн гэмт хэрэгт бүр мөсөн халсан” гэж заасан байхад Венесуэл Улсын Үндсэн хуулийн 43 дүгээр зүйлд “Хүний амьд явах эрх халдашгүй дархан байна. Аливаа нэгэн хуулиар эсхүл, төрийн байгууллага болон албан тушаалтан цаазаар авах ялыг тогтоон хэрэгжүүлэхгүй” гэж заажээ. Тэгвэл цаазаар авах ял хэрэглэдэг Куба Улс нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиндаа “Хуульд заасан зөвхөн онц хүнд гэмт хэрэгт ялын дээд хэмжээг онооно. Уг ялыг эмэгтэйчүүд болон 20 нас хүрээгүй хэрэгтэнд оноохгүй” гэж заажээ. Куба нь 2000 онд цаазаар авах ялд мориторум тогтоосон хэдий ч 2003 онд буцаан хэрэглэсэн байна. Кубад цаазаар авах ялын талаар гаргасан албан ёсны статистик тоо баримт олдохгүй боловч цаазаар авах ял авсан бараг бүх хоригдлуудын ялыг хөнгөлсөн тухай Хүний эрхийн байгууллагуудын зарим мэдээлэлд дурьдагджээ37. Доминикан Улсын Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйлд “Ялын дээд хэмжээ авсан хоригдол нь Ерөнхийлөгч гүйцэтгэл товлох хүртэл тусгай хамгаалалтанд байж зөвхөн тодорхой хэсэг хүн уулзах эрхтэй. Гүйцэтгэлийн үед хорих газрын албаны хүмүүс болон хоригдолын гэр бүлийнхэн байлцана” гэж заажээ. Карибд гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаагаас үүдэн цаазаар авах ял дахин хэрэглэж эхлэхийг уриалсан, Ямайкт хууль тогтоох 2 танхим хоёулаа цаазаар авах ялыг хэвээр үлдээхийг дэмжсэн, Аргентин болон Барбудад хохирогч үхсэн ч, үхээгүй ч галт зэвсэг оролцсон гэмт хэрэгт цаазаар авах ял оноох хууль санаачилсан, Гайаны Засгийн газар далайн дээрэмд цаазаар авах ял оноохыг зөвшөөрсөн, Тринидад Тобаго, Гэгээн Винсент ба Гренадинс дүүжлэх ялыг дахин сэргээхийг дэмжсэн зэрэг нь цаазаар авах ялыг халах талаар энэ бүс нутгийн улс орны санаачилга хангалтгүй байгааг харуулж байна. Африкийн 19 оронд нийт 362 цаазаар авах ял оноосноос: Уганда (114), Судан (60), Ардчилсан Бүгд Найрамдах Конго (50), Нигери (40), Этиоп (39), Малти (15), Чад (12), Мавритан (8), Ботсвани (4), Гана (3), Гаяана (3), Сьерра-Леоне (3), Гамби (2), Буркина Фасо (1), Бурунди (1), Нигер (1), Кени, Мадагаскар, Танзани-д тус тус бүртгэгджээ. Харин Баруун Сахарын Африкт Ботсвани, Суданд тус тус нэг цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. 2008 онд цаазаар авах ялыг дахин хэрэглэж эхэлсэн ганц орон нь Либер байна. Нигерт цаазаар авахуулахаар хүлээгдэж байгаа хэрэгтний тоо 735 болж байгаа бөгөөд тэдний 11 нь эмэгтэй байна. Хэдэн зуун хүн шударга шүүхээр шүүлгэж чадаагүй бөгөөд бараг 140 хүн цаазаар авахуулах ял сонсоод 10-20 жил болжээ. Тэдний 40 нь хэрэг үйлдэх үедээ насанд 37 Death sentences execution 2008. http://www.amnestyusa.org-abolish-annual_report
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw